Танхимаас: Бодлыг яаж хянах вэ?
Ай Даа Хутаг: Бодол угаас заяагдмал байдаг үйл явц. Тиймээс бодол байдаг үйл явц гэдгийг л таних хэрэгтэй. Үлгэрлэвэл: Хүмүүс зарим нь бодолгүй болно ч гэдэг юм уу, зарим бясалгалууд бодолгүй бол бодол үгүйд байх гэх мэт сургадаг. Тэр ихэвчлэн оюун ухаан нэг зүйлд хэт удаан төвлөрөөд залхсандаа, уйдсандаа, ядарсандаа өөрийгөө амраах үйлдэл буюу унтахыг хэлж байгаа юм. Харамсалтай нь тэр бодолгүй болоод байгаа юм биш л дээ.
Тархи, оюун ухаан, бодол гэдэг давтамж урсгалыг хүлээж авах тухайн үйл явц нь сэрэл мэдрэмжийн хувьд өртөгдөхөө больсон, ажиллахгүй байхыг хэлээд байгаа юм.
Гэхдээ ийм зүйлээр өөрийгөө хуурах хэрэггүй угаас бид бодол хэмээх үйл явцаас заяагдмал ангид байдаг.
Тэрийг л үнэмлэхүйд нь таньчихвал бодолгүй байна гээд унтаад өөрийгөө хуураад, би бодолгүй байна гээд бодол дотроо дахин бодож, би бодолгүй байна гэж өөрөө өөрийгөө хуураад, ингээд байх ямар ч шаардлага үгүй мөн тархиа илүү зүйлд ачаалах хэрэг үгүй.
Яах вэ урьдын зуунуудад бол тэгээд явчхаж болдог байсан. Учир нь тухайн үед өнөөгийн хүмүүс шиг ийм ойлголтоор дийлэнх нь хүлээж авахгүй. Бодолгүй бай гэхээр бодол юугаа алга болгоно, зугтана гэх мэтээр мунхрахгүй билээ. Гэхдээ зарим нэг ийм төөрөгдөл байсан байдаг. Одоо ч гэсэн тэр арга барилыг дэлхий нийтэд хэрэглээд иржээ.
Жишээ нь толгойгоо доош нь харуулж хэдэн цаг байж байгаад тархиныхаа хялгасан нарийн судаснуудыг гэмтээгээд үйл явц нь хэвийн бус болоход бодол зарим тохиолдолд хүртэгдэхээ больчихдог.
Тэгэхдээ өөрийгөө гэмтээчхэж байгаа юм. Хүн харахаар нэг тийм мэлийсэн, маанайсан юм сууж байна гэдэг чинь хүн заяанд ирсэн байж эмгэнэлтэй шүү дээ. Энэ бол үнэхээр хүсэх зүйл биш.
Зуун хувь өөрийгөө танин мэдэх үйл явц бол бодол, сэтгэл, мэдрэмжээс авхуулаад бүгд бүрэн чанартаа байж түүнийг давсан Чанарт нь танин баривал тэр үнэхээр Чанадын завшаан болно.
Тэгэхгүй наана нь ямар нэг юмаар өөрийгөө муужруулж, сөхрүүлж бөөн төвөг болгож хаячхаад түүнээсээ жоохон мэдрэгдсэн зүйлээрээ ингэчихлээ гээд яваад байгаа бол…Уг нь та нар эдгээр юмсыг урьдын төрлүүддээ хангалттай дамжсан, хангалттай дамжсан учраас энд сууж байгаа юм.
Та нарын зүрх түүнээс чанад нь мэдэж байгаа. Та нарын зүрх намайг хэн бэ? Эдгээр зүйлс юу юм гэдгийг мэдэж байгаа.
Харин бодол, сэтгэл, мэдрэмж, миниймхийлсэн биечилсэн оюун ухаан нь мэдэхгүй. Яагаад гэвэл хүн заяанд ирэхээр махан бие, оюун ухаан цоо шинээр биш ч шинээр бүрдэж ирдэг учраас мэдэхгүй байж магадгүй.
Та нарын зүрх, зүрхнээс цаадах Чанар мэдэж байгаа.
Ай Даа Хутаг: Та асуу асуу.
Танхимаас: Хүн одоо агшиндаа яаж байж сурах вэ?
Ай Даа Хутаг: Одоо агшиндаа байж л байна шүү дээ. Харин тийм, ингээд л хэлчихээр болчхож байгаа биз дээ уг нь. Та нар яагаад одоо агшиндаа байж чадахгүй, тэрийгээ яагаад хүртдэггүй вэ гэвэл тархин дотроо ч биш, би үзлийн хаяа хязгаарт тэнэж явж байдаг учраас тэр…
Махан биедээ хэзээ ч байж үзээгүй, тархиндаа хүртэл байж үзээгүй, бодлоороо, мэдрэмжээрээ дандаа гадна талд явж байдаг. Тэгээд гадна талдаа хэдэн давхар төсөөлөл, мэдрэмжийн хийсвэр биеүд бий болгочихсон байдаг.
Уг нь дотоод чанарт нь олон бие байна шүү дээ. Бүхэл чанарт биш юм гэхэд.
Танхимаас: Таны сая айлдсаныг сайн ойлгосонгүй.
Ай Даа Хутаг: Энд ойлгох юм байхгүй ээ. Ойлголтоосоо давах л юм байна. Би энд юу ч илэрхийлсэн ойлгох, ойлгохгүйгээс ангид чанарт нь дөхүүлэх гэж хичээж байгаа. Харамсалтай нь та нар хүлээж авахаараа ойлгож байна, эсвэл ойлгохгүй байна гэж хүлээж аваад байгаа юм. Одоо уйдахгүй байна уу? иймхэн саваараа хүлээж аваад… Ойлгож байна, ойлгохгүй байна гээд иймхэн саваар тосож авахаасаа… Олон төрөлдөө л тэгээд явсан шүү дээ. Одоо Та уйдаадах, заа юу. Үүнээс одоо уйдах цаг нь аль хэдийн болсон байгаа.
Зүгээр хэрэглээний хувьд хэрэглэж байгаа болохоос түүндээ битгий хэрэглүүл.
Тэгээд хэлчихээр бас шууд тийм болчихгүй л дээ. Тэгэхдээ би та бүхэнд үг утгаар дайгаад таны дотор хэзээ нэгэн цагт үнэхээр тийм юм байна гэдгийг АЙ ДАА хэмээн танин барих тэр завшааныг, тэр авшгийг, тэр үрийг суулгах гэж хичээж байгаа юм. Үг утгаар дамжуулаад, танд ойлголтоор, үг утгаар юм хүргэх гээд тонгочуулаад байгаа юм байхгүй ээ.
Би танд юу хариулна уу, таны бодол, сэтгэл, мэдрэмжид Би үзэл баримтлалд хүрч байгаа бол эдгээрээр тосон авч байгаа бол энэ нь таны хэрэг. Харин түүнээс даваад үг утгаас ангид чанарт нь арай өөр тааламжаас давсан чанарт нь, мэдрэмжээс давсан чанарт нь, халигаж юу гэж илэрхийлэхээ мэдэхгүйгээр хүлээж авч байгаа бол тэр авшиг, тэр завшаан. Түүнээс наагуур бол… (АЙ ДАА толгой сэгсрэх үйлдэл үзүүлэв.)
Танхимаас: Тархиндаа байх, зүрхэндээ байх хоёроо яаж ялгах вэ?
Ай Даа Хутаг: Яаж ялгах вэ? / АЙ ДАА инээмсэглэв./ Тийм ээ, одоохондоо бол ялгахгүй хичээгээд ирэхээр ялгадаг болно. Би сая та бүхэнд хэлээд өгчихлөө шүү дээ зүрх, тархи гээд та нарт их олон юм байна л даа. Та нар тархи, сэтгэл, мэдрэмж гээд их олон зүйлд хуваагдсан яваад байгаа юм. Тэгээд тухайн агшинд сэрэл мэдрэмжийн хувьд яаж хүлээж авч байгаагаасаа шалтгаалаад түүнд яаж хөтлөгдөж байна вэ? Түүгээрээ л тэгээд “салхи хаашаа хамхуул тийшээ” гэдэг шиг л яваад байгаа юм аа.
Энэ ертөнцөд сайн муу, болно болохгүй, там диваажин гэдэг юм үнэхээр байхгүй.
Байхгүй, байгаа хоёрын аль нэг сонголтыг хэл гэвэл та нар байгаа дотор тонгочоод ирсэн учраас би байхгүйг нь сонгож байгаа юм, аль нь ч арилсан чанар билээ.
Хэн нэгэн болгосон савандаа та нар яаж тосож авч байгаагаараа л түүнийг цензурлээд байгаа. Нэг хүн тийм гэнэ, нөгөөх нь үгүй гэнэ. Нэг л юмны араас хөөцөлдөж байж хоёр өөр хариулттай тэнд зогсож байна. Тэгтэл цаад чанартаа нэг л чанар шүү дээ. Нэг гэдгийг тоо гэдэг баримжаагаар биш аливааг илэрхийлэхийн тулд хэрэглэж хэлсэн юм шүү.
Би та бүхэнтэй одоо ингээд яриад сууж байхдаа ч бүхний дотор оршино. Би өөрөө өөртэйгөө л хуучилж байдаг.
Тэгэхээр би өөрөө өөртэйгөө хуучилж байхад хэн нэгэн болох гээд, хэлбэр үүсгээд хэн нэгэн болоод та нарт ямар нэгэн зүйл илэрхийлэх шаардлага байдаггүй. Ингэж хэллээ гээд төсөөллөөр ийм мэт царайнд хувирах вий дээ. Би хэмээх үзэл баримтлал, төсөөлөл та нартаа бол мундаг шүү.(Бүгд инээв)
Ай Даа Хутаг: Шаардлагатай, шаардлагагүйн аль нэгийг нь сонго гэвэл… Энэ ертөнц дээр байгаа бүх юм би гэдэг хандлагаар явдаг. Би гэдэг заяагдмал чанар байдаг гэх юм уу.
Өөрөөр хэлбэл энд байж байгаа дэлгэц бол дэлгэц гэдгээрээ бүтээгээд тавьсан байж байгаа юм. Би бол дэлгэц гэдгээ илэрхийлээд байж байгаа гэсэн утга. Тэрнээсээ давуулах юм уу, тэрнийхээ хамаарал дотор ямар хугацаанд мараалын элэгдэлд ороод атом молекулын хувьд задрах вэ тэр хүртэл энэ дэлгэц иймээрээ л байна.
Тэрнээсээ давуулах юм уу, эсвэл дордуулах аль нэгэнд нь цензурлэх аль нэг талруу нь тонгочуулахгүй байх. Харин энэ төрөл зүйлүүдээс хүн заяа ялгаатай. Тонгочуулна, өөрөө төөрнө, будилна, тэрнээсээ давна, давсныгаа мэдрэмжийн хувьд би гэгээрсэн хэмээн дахиад төөрнө гэх мэтчилэн ингээд л яваад байна.
Бүрэн гүйцэд дэлгэрчихвэл би төгс гэгээрсэн гэдэг ч юм уу, би тэгчихлээ гээд явах юм байхгүй. Угаасаа заяагдмал тийм байснаа таньж байж, яах гэж тэгнэ гэж. Үлгэрлэвэл, одоо би таныг босож ирээд би хүн, би хүн гээд энэ хүмүүс рүү орил гэвэл ямар байх вэ? Та хүн гэдгээ жоохон мэдэрсэн байна л даа, тэгээд та босож ирээд би хүн байна, би хүн гээд орилоод байвал энэ хүмүүст ямар санагдах вэ? Түүнтэй агаар нэг адилхан байна.
Та нар цаад Чанартаа угаасаа заяагдмал төгс, төгс амар амгалан түүнээс Чанад, угаасаа Хутаг Чанар шүү дээ. Бүх юмнаас Арилсан Чанар.
Тэгээд яана гэж энэ ертөнцөд ирээд хэдэн төрөл тонгочоо л биз, хэдэн төрөл зүйлийг дамжсан л биз. Хэдэн мянган төрлийн хэлхээ, ухамсраас ухамсар дамжаад, биеэс бие дамжаад явсан энэ олон хүлээ, хүслийн хамаарал, хүлээ баглаасанд байгаа хүн заяанд Энэ зууных нь Чанадын Билигтэй учирсан тэр завшаан нь эхний ээлжид жоохон ч гэсэн энэ баглаасаа сулруулж чадвал тэр хүлээ байхгүй байсан гэдгийг өөрт тань нь харуулах завшаан бий.
Энэ энгийн учир жанцныг Та бүхэнд хүртээх буян заяа нь гийвэл нэг мөр танин бариулах гээд хичээж байгаа юм…
Үргэлжлэл бий…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвараас…
