Танхимаас: Багшаа би нэг юм асуух уу?
Ай Даа Хутаг: Би багш бишээ, Та асуу асуу.
Танхимаас: Эрүүл мэндийн хувьд хүний махан бие болоод сүнсэн биеийн хооронд ямар харьцаа холбоо байдаг вэ? Жишээлбэл: Хүний махан бие ядарч чилэх үед сүнсэн биед нь нөлөөлдөг юм уу эсвэл сүнсэн бие нь ядарч чилэхээр, энэ хоёрын хоорондын харьцаа ямар байдаг вэ? Мөн Та өөрийнхөө тухай танилцуулж болох уу?
Ай Даа Хутаг: Намайг хэн нэгэн болгож мэдэх гэж байснаас өөрийгөө таних гээд хичээвэл таны энэхэн заяаны цаг хугацааны хувьд хэмнэлттэй юм уу даа.
Эл Чанартай учирсан завшаан бол Эл чанарыг мэдэхэд биш ээ, дээрээс нь огт баримжаагүй байж Эл Чанарыг мэдэх гээд оролдвол та нар хэн нэгэн болгохын л төвөг эхлэх болно.
Та нарын хувьд шүтэн хамаарал, шалтгаан гэдэг Чанараас ангид байх тэр үйл явцыг таних гэж хичээж байгаа, ихэнхдээ хүчилж байгаа. Түүнийг танихын төлөө төрлөөс төрөл дамжаад явж байгаа гэх юм уу.
Энэ махан биеийн хувьд, Энэ Чанарт нэг агшин ч болтугай, нэг хором ч болтугай, энд та нарын дунд хэсэгхэн ч гэсэн яаж байх вэ гэдгээ л зохируулах гэж хичээж байдаг.
Уг нь энэ махан бие бол залуу бие шүү дээ. Тэгэхдээ элээх шалтгаан их олон байгаа учраас залуу бие шиг байхгүй байгаа юм.. Та бүхэн агаар амьсгалаад эргүүлээд гаргах болгондоо махан биеэ элээж байдаг.
Өөрөөр хэлбэл агаар амьсгалаад амь авч байгаа юм шиг мөртлөө эргүүлээд өгч байдаг. Хоол идээд гол орж байгаа юм шиг мөртөө мөн элэгдэж байдаг.
Хатуухан хэлбэл та нар агшнаас агшин тутамд үхэл рүүгээ л ойртож байдаг шүү дээ
Хэзээ таалал төгсөхөө мэдэж байгаа бол алив зүйлийг хойш нь тавьж болно. Хэзээ таалал төгсөхөө мэдэхгүй байгаа бол юуг ч битгий хойш нь тавьж бай. Тэр тусмаа өөрийгөө танин мэдэх үйл явц дээр…
Ахуйтай холбоотой ууж, идэх, өмсөх, зүүхтэй холбоотой хэрэгцээ, хэрэглээ бол энэ насны хэрэгцээ, хэрэглээ учраас байдаг л зүйл дээ. Тийм зүйл дээр энэ насаа барах ямар хэрэгтэй юм бэ.
Та нар урьдын их олон төрөлдөө тийм зүйлээр амьдраад ирсэн маш олон төрлийн туршлага, дадлага байгаа. Тэрийгээ л багахан нээчих л дээ, тэгэхгүй энэ насандаа цоо шинээр амьдрах гэж байгаа юм шиг ууж, идэх, өмсөж, зүүхийн төлөө бодолтой холбоотой, сэтгэлтэй холбоотой, мэдрэмжтэй холбоотой, махан биетэй холбоотой цаад талын хэдэн биеүдтэй холбоотой, наад талын энэ олон биеүдтэй холбоотой өөрийнхөө төсөөллөөр, бодлоор, мэдрэмжээрээ бий болгосон энэ олон зэрэглээ биеүдтэй холбоотой юманд л хамаг цаг хугацаагаа барчих юм.
Танхимаас: Хувь хүн яавал өөрийгөө нээж чадах вэ?
Ай Даа Хутаг: Яавал өөрийгөө нээж чадах вэ гэхээр: Энд харин Тэр хүн, надтай урьд насны ерөөлтэй байсан тавин хэдэн хүн, үүн дээр нэмэгдээд далаад хүнийг энд авчраад суулгасан байгаа юм. Би бол урьд насандаа хувилгаан гээд арван долоон төрөл явж байсан тийм Чанар. Энэ төрөлдөө хувилгаан гээд дөвчигнөх шаардлага надад алга байна.
Дээрээс нь энэ зуунд үнэмлэхүй хувилгаан бидний дунд орших тийм завшаан буян заяа, тийм сав, Тийм Чанар энэ зуунд нь алга байна. Урьдын зуунуудад бол байсан харин энэ зуунд бол байхгүй. Байхгүй гэдэг нь хүн төрөлхтний дунд энгийн амьдрах боломжгүй байна.
Гэгээнтнүүдийн дунд Чанадын Билиг Хутаг Чанар байтугай Хувилгаан Чанар оршин байхад төвөгтэй байдаг.
Наагуур нь зүгээр сахиусны шид үзүүлдэг, хэлбэр үзүүлдэг л хүмүүс байгаад байгаа юм. Тэд бол Хувилгаан Чанар биш юм. Тэгэхээр Энэ Чанарт би та нартай ямар завшаантай учирч байгаа билээ.
Хувилгаан буюу шүтэн хамаарал, түүнээс давсан чанарт нь атом молекул, учир шалтгааныг өөрийнхөөрөө эрхшээдэг тэр чанарыг Хувилгаан Чанар гээд байгаа юм.
Усыг алт болгоно, алтыг ус болгоно, уулыг тал болгоно, талыг уул болгоно, атом молекулыг бүхлийн учир шалтгааныг эрхшээдэг тэр Чанарыг Хувилгаан гэдэг. Арван хэдэн төрөлдөө тийм байсан учраас Хувилгаан Чанар шүтэн хамаарлаас хэчнээн ангид мөртлөө, өөрөө ямар төвөгтэй вэ гэдгийг мэддэг учраас мэдэх гэдэг нь мэдлэг мэдрэмжийн утгаар биш ээ, арван хэдэн төрөлдөө тэгж явж байгаа юм.
Одоо энэ төрөлдөө та нартай учирсан шалтгаан бол шүтэн хамаарал гэнэ үү, Хувилгаан чанарт та нарыг барьцалдуулаад тэнд хүлээ баглаа болгох гэж энд та нартай учирч байгаа шалтгаан байхгүй. Тэр бол завшаан биш.
Энэ төрөлдөө учирч байгаа завшаан нь юу вэ гэхээр Эл Чанар хэн нэгэн болоод дөвчигнөхийн оронд та нарын дотоод чанарт заяагдмал байдаг хэн нэгнээс давсан, хэн ч бишээс давсан, тэр Чанарт нь өөрийг нь өөрт нь хөтлүүлэх толь мэт Чанарт нь баримжаа үзүүлэх гэж… гэхдээ бүрэн гүйцэд дэлгэрэх агшинд хэн ч хөтөлдөггүй, хэн ч дэлгэрдэггүйг таних болно.
Дээд тал нь долоон төрөл дотроо өөрийгөө бүрэн гүйцэд танина, дотоод чанартаа бүрэн гүйцэд дэлгэрнэ.
Түүнийг орчин цагийн хэллэгээр төгс гэгээрнэ гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл төгс гэгээн байснаа танина л гэсэн утга. Төгс гэгээн байснаа таних үйл явц нь дээд тал нь долоон төрөл байдаг. Тэр авшгийг урьд насны ерөөлөөр, энэ насандаа учирч байгаа завшаанаар та бүхэнд хүртээж байгаа юм. Дээрээс нь Энэ Чанар та нарын амиа авч явах үйл явц дээр та нарт Энэ Чанараас шалтгаалах завшаан байхгүй. Харин түүнээс давсанд нь билэгшээж чадвал завшаан байтугай байна.
Энэ Чанартай нэг удаа учирсан байхад хангалттай.
Энэ Чанартай гэдэг нь энэ махан биетэй гээд байгаа юм биш шүү. Энэ Чанар энэ махан биед оршиж байж та нартай харилцана. Махан биед байж харилцах завшаан оршино, хүний заяа учраас. Энэ Чанартай гэхээр махан биетэй гэж хүртээд хэн нэгэн болгох гээд үйлээ үзээд эхэлдэг. Яах вэ, энэ бол гэм биш, зан ч бишээ. Угаасаа та нар олон төрөлдөө тэгээд явсан учраас тийм л байгаа юм.
Үргэлжлэл бий…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвараас…
