Сайн заяат хүмүүн танд дуулгах зарлиг байна. Тосож авч ажаамуу

by admin

Амгалан байна уу. Сайн заяат хүмүүн танд дуулгах зарлиг байна. Тосож авч ажаамуу. Учрын учир түүнээс Чинад юу гэвээс: Алив зүй тогтлын учрыг олж өөрийнхөө савны хэмжээнд мэдэрч хүртэн сэтгэх нь тийм ч холын зүйл биш бөлгөө. Бусад төрөл зүйлээс ухаарал сэрэхүйн хувьд илүү гайхалтай мэт санагдавч энэхэн насны л үйл болох билээ. Мэдэмхийрч цэцэрхэж өнгөц сэрэхүй нэртэй төөрөгдөл нь таныг түүнээс Чанадад үг утга учраас давсан Чанарт бүрэн дэлгэрэх зол завшаан, заяаг үүрд хааж халхалж холдуулах шалтгаан болдог ажуу.

Тиймээс өөрт хүртэгдэх гэгээ гэрлийн амтыг гадагш нь түгээх гэж яаралгүй өөртөө оршоож түүнээс Чанадад танин барих чөлөө учрал хэмээн сүслэн дээдэлж, зүрхэндээ тогтоон тунгаамуу.

Ийн хэмээн үйлдэж хичээвээс өнгөц бус бүрэн дэлгэрэх бөлгөө. Гэгээнтнээр энэ хорвоо хэзээ ч дутаж байгаагүй юм шүү.

Таныг гүнээ хүндэтгэн соёрхох
Та бүхний хүндлэн дууддагаар Ай Даа

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Ай Даа Хутагтын урд насны ерөөлт учрал заяатай нэгэнд аминчлан дуулгасан Айлдвараас…