Ай Даа Хутаг: Зүрхэндээ түүнээс цаашхид нэвтэрч чадвал бүрэн гүйцэд ухамсарлаж болно

by admin

Танхимаас: Сүнсний хөгжил гэж ярьдаг. Мөн сүнсний өгөгдөл ч гэдэг, энэ талаар?
Ай Даа Хутаг: Бүх юманд оршин байдаг тэр сүнс хэмээх чанарт та ямар хамаарлаар ашиглагдаж, үйлийн үрийн золиос болох уу, эсвэл хэрэглэж үйл явц байх уу гэдгийг уг нь өөрсдөө шийдэх учиртай. Тэр нь үйл явц болоод ирэхээрээ хөгжил болно.

Үйлдэл болгоод ирэхээр үйлийн үрийн системд хутгалдаад хөгжил биш зүгээр л хүн нэртэй амьтан шиг явж байгаад л энэ хорвоог барна гэсэн үг.

Сүнсний тухай ойлголтыг яг ийм шүүдээ гээд та нарын оюун ухаанд чинь 100 хувь хэзээ ч ойлгуулж чадахгүй. Оюун ухаанаас давж байж энэ тухай танин барих боломжтой тийм түвшний юм яриад байгаа учраас. 1-р ангийн хүүхдэд 12-р ангийн хичээлийг ойлгуулах гээд байгаатай адилхан гэх үү дээ (Ай Даа инээмсэглэв)

Урьд нь та нарт 1 дэх бие буюу махан бие тэгээд 2 дах бие гээд олон биеүүдийн тухай ойлголт өгч байсан. Хийн судал болон өвчин зовлон, үйлийн үрийн системтэй холбоотой хэлбэлзэлүүдийг 2 дахь бие хөтөлдөг. Эдгээр биеүдийг шинжлэх ухаанд янз бүрийн нэрэлцэн байгаа. 3 дах бие нь тунгалаг өнгөгүй, энэ бие үйлийн үрийн системд нөлөө ихтэй оролцдог тийм бие. 4 дэх бие тань таны оюун ухаан.

Оюун ухаан гадна талын бие болон бусад хамааралтай бүх зүйлийг зэрэглээ шиг бий болгочихоод өөрөө тархин дотроо бүгдтэй ижилсэх хандлагаар таныг захирч оршдог. Энэ ойлголт ямар санагдаж байна… Өөрийн зохиомлоор болон өөрийнхөө төсөөллөөр эсвэл байгаа бодит байдлаас өөрт таалагдах эс таалагдахаас хамаарч бий болгосон тийм олон мэдрэмж дотроо оюун ухаан амиа тээж явдаг.

Тэгээд тэрний цаана “Сүнс” буюу тэр бүхнийг энд хүн болон бусад бүх юмнуудыг хүртэн барих тэрнээс чанадын чанадыг таних тэр бүх чанарын үндсэн суурь нь сүнс гэдэгт шууд хамаарна. Гэхдээ энэ талаар дараа нь дахин асуувал би өөрөөр харуилна. Яагаад гэвэл таны тархи энэ талаар өөрийн гэсэн төсөөлөл мэдлэгтэй болчихсон байх учраас.

Тэгээд сүнсний цаад талд орчлон ертөнц огт ор үгүй тэр чигээрээ байдаг. Сүнсний цаад мөн чанар нь орчлон ертөнц огторгуй энэ хэмжээлшгүй орон зай чинь тэр чигээрээ. Ингээд цаашлаад хэмжээлшгүй орон зай, хар матери, хар энерги гээд бүхий л зүйлсийг өөртөө агуулж энд та нарын амиа авч явдагаа амьдрал хэмээн нэрлэсэн жинхэнэ амьдрал хэмээх үйл явцийг бүрэн дүүрэн утгаар энд бий болгож байгаа үндсэн мөн чанар болох 7 дахь түвшин.

Тэгээд л цаашаа амьдралын жинхэнэ хөрсөн дээр хоосон чанарын хөл тань гишгэнэ дээ. Үүнээс цааш оюун ухаанд үнэхээр яаж ч уран тансаг эсвэл хамгийн энгийнээр илэрхийлсэн ч ойлгуулж чадахгүй уучлаарай.

Танхимаас: Тэгэхээр сүнсэн биеийн цаана орчлон ертөнц огторгуй байдаг гэхээр сүнсээ таничихвал сүнсэн дотор тэр бүх юм агуулагдаж байна гэсэн үг үү.
Ай Даа Хутаг: Сүнс нь орчлон ертөнц огторгуйгаас амин чанар буюу энерги, эрч хүч, эрчис долгион бүх юмаа аваад энэ ертөнцөд ургамал мод нь ургадаг, агаар нь урсдаг, салхи нь сэвэлздэг, бороо нь ордог, амьтад нь амьсгалдаг үр төлөө төрүүлдэг гээд хэмжээлшгүй олон хэмнэл энэ бүх боломж хайрыг амьдрал хэмээх ойлголтоор цогцлоож байгаа юм.

Үүний үндсэн цаад эх булагт нь хэн байгаа гэхээр эм хүйс байна. Өөрөөр хэлбэл амин чанарыг эм чанар авч явдаг. Тэгээд шууд утгаараа бол сүнслэг чанар бол та нар. (Эмэгтэйчүүдрүү заагаад Ай Даа инээмсэглэв).

Далайд хэдэн трилион хэдэн галавын мэдээлэл байна энэ бол дандаа сүнсний бий болгосон хязгааргүй мэдээлэл шүү дээ. Энэ олон галактикууд дунд мөснөөс бүтсэн гаригууд тоймгүй олон байдаг.

Ус ямар төлөвт байхаас үл шалтгаалаад тэнд мэдээлллийн асар том агуулах байж байдаг.  Ус бол хамгийн нарийн матери. Олон төлөвт шилждэг.

Ямарч төлөвт байсан ухамсар усанд нэвтэрч чадвал өнгөрсөн ирээдүй нэг хэмжээст байгааг таних боломжтой.

Та нарын биеийн дийлэнхи хувь уснаас бүтсэн. Тиймээс сүнснээс цаадах чанадыг танин барих боломж байгаа гэсэн үг. Гэхдээ сүнс гэдэг ухагдахуун та нарын тархинд оюун ухаанд баригдахгүй.

Харамсалтай нь эндээ (Ай Даа толгойруугаа заав) бүрэн гүйцэд ойлгох гээд үйлээ үзээд байгаа юм. Энд ойлгогдохгүй (Ай Даа инээмсэглээд дахин толгойруугаа заав). Хэдэн галав явсан ч ойлгогдохгүй. Хэдэн төрөл дамжин төрсөн ч ойлгогдохгүй. Харин зүрхэндээ түүнээс цаашхид нэвтэрч чадвал бүрэн гүйцэд ухамсарлаж болно.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Нийтийн Айлдвараас