Ай Даа Хутаг: Муу, сайн дотор дэнсэлж байгаа бол та нар намайг таних болоогүй байна л гэсэн үг

by admin

Танхимаас: Хутаг аа. Таньтай учраад айлдваруудыг тань сонсож эхэлснээс хойш ажил арай түргэн бүтээд байгаа юм шиг арай л юмс хөнгөн болоод байх шиг байх юм.
Айдаа Хутаг: Одоо бол би та нарын дунд яг би юм шиг, та нараас тусдаа юм шиг байгаа нь ертөнцийн үйл явц тэр бүх юмс надаас болоод сайн юм болох юмуу муу юм болно гэсэн тийм ойлголт биш. Муу сайн дотор дэнсэлж байгаа бол та нар намайг таних болоогүй байна л гэсэн үг. Энд ямар нэг юм өөрчлөгдөөд засагдаад байна гэж мэдрээд байгаа бол. Гэхдээ энэ нь оюун ухаанд таатай байх л даа. Яахав тэр хэмжээндээ та нар одоохондоо жаргаж л бай.

Цаашдаа сайн, муугаас ангид болчихоор одооны мэдрэгдээд байгаа юм чинь зэрэглээн доторхи зэрэглээ байсан юм байна гэж танина.

Та нар ухамсрын хувьд тэлж, ухамсрын хувьд оргилж эндээс үгээр байна уу, үйлдлээр байна уу өөрсдөө л хутгаж авна. Тэгэхгүй бол би эндээс хэлбэргүй юмыг хэлбэр үүсгээд байж чадахгүй.

Зарим хэлбэргүй үйл явц дундаас, та нарын үйлийн үрийн систем дундаас шалтгаан үүсгэж тавих нь заримдаа бүүр хаалттай болсон байдаг. Тэнд та нарын хэлбэлзэл дээр яаж тохируулах вэ гэдэг хэцүү, гэхдээ бас амархан. /инээлдэв/

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…