Ай Даа Хутаг: Нэг л амьдарна хэмээн сэтгэх нь Нэг дэхь биеэ таниа үгүйн баталгаа Хойд төрөл байна хэмээн сэтгэх нь Хоёр үгүйг таниа үгүйн нотолгоо

by admin

Нэг л амьдарна хэмээн сэтгэх нь
Нэг дэхь биеэ таниа үгүйн баталгаа
Хойд төрөл байна хэмээн сэтгэх нь
Хоёр үгүйг таниа үгүйн нотолгоо

Урд төрөл байна хэмээн сэтгэх нь
Угтаж үддэггүй Одоо хутагийг таниа үгүйн шинж
Мөнхийн амьдрал байна хэмээн сэтгэх нь
Мөнх Хутагийг таниа үгүйн зүдэргээ

Сэрүүн Зүүд подкаст
Сурталчилгаа

Зүүдний амьдрал байна хэмээн сэтгэх нь
Зуурдын биесээ таниа үгүйн төөрөгдөл
Тэнгэр бурхадаас дэмжлэгт амьдрал байна хэмээн сэтгэх нь
Тэднээс ч хэтийдсэн заяагдмал чанараа таниа үгүйн мунхрал

Орчих хязгаарт өөр амьдрал байна хэмээн сэтгэх нь
Огт ор үгүй ертөнц өөрийн нэгэн чанар гэдгийг таниа үгүйн саад
Эх болсон зургаан зүйлийн амьдрал байна хэмээн сэтгэх нь
Энэ биеэ үнэмлэхүй чанадад таниа үгүйн сэрэмж

Төөрөг тавилангаас гажихгүй амьдрал байна хэмээн сэтгэх нь
Төрөх төгсөхөөс ангид зүрхний хэмнэлээ таниа үгүйн гутрал
Зуурдын амьдрал байна хэмээн сэтгэх нь
Зүдэрч цугласан Хүн заяаг таниа үгүйн гай

Амгалант амьдрал байна хэмээн сэтгэх нь
Амьдрал гэдгийг амталж таниа үгүйн эндүүрэл
Бодит амьдрал энэ хэмээн сэтгэх нь
Бодлоос цааш өнгийж таниа үгүйн сэтгэлгээ

Хоёр үгүй сэтгэлээр бусдын төлөө амьдарна хэмээн сэтгэх нь
Хоосон чанарыг таниа үгүйн харуусал
Хамаг амьтанд амар амгалант амьдралыг ерөөнө хэмээн сэтгэх нь
Хамаг бүхэл шүтэн хамаарлаас ангид гэдгийг таниа үгүйн цөхрөлөө

Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Ай Даа Хутагийн “Ангид учир Огтлогч” судраас