Танхимаас: Ай Даа. Сүнсний тухай ойлголтын талаар хэлж өгөөч.
Айдаа Хутаг: Сүнсний тухай ойлголт бол, урьд нь би та нарт түвшин түвшинээр нь сүнс ийм байна гээд хэлсэн, 1 дэхь, 2 дахь, 3 дахь, 4 дэхь, 5 дахь бие байдаг гэсэн. 5 дахь бие бол сүнс. Тэгэхээр сүнс бол миний танин мэдсэнээр ямар хэмжээс вэ гэхээр, бүх юман дотор хаашаа ч хөдлөхгүй байж байдаг, оршин байдаг тэр оршихуйг сүнс гээд байгаа юм.
Та нар хөдөлгөөн хийгээд явах агшинд сүнс гэдэг өгөгдөл чинь эндээс энэ агшинд байж л байна. Зөвхөн бие чинь агшин агшинаар үйлдэл хийгээд энд ирэх үйл явцыг л хийж байгаа юм. Үйлдлийг хийж байгаа юм. Аа сүнс бол хаа сайгүй оршин байдаг тийм давтамж, энерги, урсгал. Тэрийг нь яаж хүртэн барьж яаж сүнсний өгөгдлөө ямар төлөвт авж байгаагаас шалтгаалаад та нарын хувьд яаж мэдрэх үү гэдэг нь өөр болохоос биш цаад мөн чанартаа бол тусд нь тавиад энэ бол сүнс шүү гээд үзүүлдэг тийм хэлбэр биш. Энэ юу гэж ойлгогдож байна?
Танхимаас: Нэг л бүхэл юм уу? Ширээ сандалд бас байна гэсэн үг үү?
Айдаа Хутаг: Тийм, бүх юманд оршин байгаа. Сандал ширээнд бол амин чанар гэдэг юм байна, ургамалд бас амин чанар гэж байна. Сандалд болохоор атом молекулын төвшинд энэ өөрөө хөдөлж байгаа.
Бидэнд одоо харахаар мэдэгдэхгүй байгаа болохоос биш. Электрон нейтрон нь хөдөлж л байгаа. Тэгэхээр энэ дотоод ертөнцдөө хөдөлгөөнтэй байдаг. Гадна гараад ирэхээр бид нар тэр хөдөлгөөнийг нь гүйцэж харж чаддаггүй, нүдээр бол маш удаашруулсан байдлаар бид хүртдэг. Тэгэхээр бидний хүртэн барьж байгаа юманд сүнс өөрөө ямар төлөвт байгаа нь бидэнд анзаарагддаггүй.
Энэ бол сүнслэг чанар гэдэг бол амьсгалж байгаа агаараас авхуулаад сайн муу, болно болохгүй өөр юу байдгийн там диваажин ч гэдэг юмуу энэ бүх юмнуудыг нэгтгээд бүхэл гэж үзьелдээ. Тэгвэл энэ бүхэл чанарт сүнслэг чанар өөрөө байдаг.
Энэ нь тусдаа байдаг зүйл биш. Тусдаа ямар байх уу гэхээр хувь хүн болгон дээр сүнслэг чанар буюу тэр энерги тэр бүх юмыг өөрийнхөө үйлийн үрийн систем дотроо яаж хэрэглэж байна. Яаж өөрөө биежүүлж бүтээж үйлийн үрийн системд яаж хэрэглэж байгаагаас л өөр байгаад байгаа юм. Тэгээд тэрүүгээрээ сүнсний өгөгдөл бүх юм нь тодорхойлогддог.
Танхимаас: Сүнс гэж энергийн бөөгнөрөл юм уу?
Айдаа Хутаг: Энергийн бөөгнөрөл нь одоо бидэнд матерь байдлаар харагдаж байна.
Сүнс харагдана гэдэг нь өөрөө утгагүй. Утгатай утгагүйгээс ангид зүйл. Оршихгүй оршино гэдгээс бас ангид.
Одоо та нар сүнс гэдэг юмыг танин барих боломж байхгүй. Яагаад гэвэл тархи болон оюун ухаан дотроо ойлгох гээд байгаа учраас боломжгүй болчоод байгаа юм.
Танхимаас: Таны ард сүнс харагдаж байна. Эмээгийн чинь сүнс байна гээд байдаг, тэр юу харагдаад байна вэ?
Айдаа Хутаг: Таны махан биетэй адил 4 нарийн биеүд байдаг. Тэр нарийн биеүд махан биеэ орхихоор яг тэр дүрсээрээ уг нь 49 хоног явах ёстой. Гэтэл 49 хоног явахгүйгээр гацаад завсрын ертөнцөд үлдчихээр тэр байдлаа хадгалаад яваад байгаа .Тэрийг нь хүмүүс сүнс гэж андуурдаг.
Монголчуудын хувьд бол сүнсний тухай ойлголт, сүг, нарийн биеүдийн тухай ойлголт бол их өөр байсан. Одоо бол өрнөөс орж ирж байгаа кино мэдээлэл зэрэгтэй хольчихоод уламжлалт ойлголтоо гээчихээд байх шиг байна.
Танхимаас: Зам дээр тиймэрхүү юм харагдаад гэдэг. Тэр нөгөө сүнс явж байгаа юм биш үү.
Айдаа Хутаг: Хүн таалал төгсөөд махан биеэ орхилоо, махан биеэ орхисон тохиолдолд 2 дахь, 3 дахь, 4 дэхь биеэрээ хэсэг хугацаанд явдаг. Энэ хэсэг хугацаанд явж байгаа үедээ юмыг яаж ухамсарласнаас шалтгаалаад арван хэд хоногтоо эхний биеэ, хорин хэд хоногт 2 дахь биеэ, дөчин хэд хоногтоо 4 дэх биеэ орхиод тэгээд цаашаа өөр төлөвт шилжээд эргээд үйлийн үрийн системээрээ эргэж хүн болох уу яах уу гэдэг нь тодорхойлогддог.
Гэтэл тэр завсарт үлдсэн байгаа, одоо та нарын дунд тэнд нэг юм гүйж байна гээд байгаа нь тэр наад талын 3 бие л тэнд яваад байна гэсэн үг. Энэ 2 дахь биений чинь цаад талын бие тийм цэхэр саарал өнгөтэй бие байдаг. Та нар өөрсдийхөө биеийг харж болно.
Танхимаас: Амьд байхдаа юу?
Айдаа Хутаг: Тийм, Ай Даа нь амьд байхдаа л харсан юмаа ярьж байгаа…Тэрийг орчин цагт юу гээд байгаа гэхээр сүнс гээд байгаа юм. Гэтэл тэр сүнснээс чинь бүр наана байгаа ойлголт байхгүй юу. Бүүр наана байгаа. Зүгээр махан биеийнхээ цаана байгаа 2 дахь биеийг сүнс гээд байна. За яахав 2 дахь биеэ таничлаа гэхэд 3 дахь биеэ таниагүй тохиолдолд 3 дахь биеэ мэдрэгдвэл та нар тэрийг далд ертөнц гэдэг юмуу сүнс гэх гээд байгаа юм. Энэ бол Европчуудын ойлголтын зөрүү. Дорно дахин бол энийг хэзээ ч ингэж ойлгохгүй.
Европчууд бясалгаад сууж байхдаа сүнс энд явж байна, тэнд явж байна гэдэг. Сүнс энд тэнд явдаг юм биш. Тэр бол төв байхгүй юу. Төвөө тэгж андуурдаг.
Хүний биеийн төв гэж байдаг. Халуун оргино эсвэл лугшилтаар мэдрэгдэнэ, янз янзаар мэдрэгдэнэ. Та нар бүгдээрээ төвтэй.
Ихэнх хүмүүсийн төв нь одоо эндээ байдаг (2 хөмсөгний голд заав) болчоод мэдэхээ больчихоод байгаа.
Эндээ бодол санаа бүх юмтайгаа холилдоод хутгалдчихаар төв нь мэдрэгдэхээ больчихдог. Төв тань доошоогоо унах ёстой. Энд ирэх ёстой (аюулхай орчим заав). Энд халуун оргиж байгаа бол тэр бол төв. Тэрийг европчууд бясалгаж байгаад төвөө сүнс гэж андуурдаг. Энэ ойлголтын хувьд бол маш том зөрүү.
Тэд нар юмыг шинжлэх ухаанаар заавал баталж байж итгэдэг ч юмуу, тэр хандлага нь илүү байдаг учраас, эсвэл материаллаг талдаа илүү байдаг учраас заавал тэрлүүгээ хандуулах гээд байдаг.Та нарын хувьд бол сүнс юмуу энэ мэтчилэн ойлголт бол өвөг дээдэс тань нилээн хэтийдээд үлдээсэн тийм ойлголтууд.
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: 2016.12.17-ны өдрийн Нийтийн Айлдвараас