Ай Даа Хутаг: Та нар бүгд өөрөө өөрийнхөө улаач

by admin

Ай Даа Хутаг: Та нар ямар шашин шүтэж байна. Одоо ч шүтэх нэртэй ууж идэх, өмсөж зүүхээ зохируулахад хэрэглэж байгаа байхдаа, одоо юу гэдэг юм. /Инээв/

Танхимаас: Шарын шашин, улааны шашин.

Сэрүүн Зүүд подкаст
Сурталчилгаа

Ай Даа Хутаг: : Бөө шашин болсон уу?

Танхимаас: Бөөг шашин гээд байгаа шүү дээ.

Ай Даа: Шашин гэдэг нь хөрвүүлбэл сургаал гэсэн утга шүү дээ.  Сургаал, тэгээд ямар сургаалыг хүмүүс дагаж, энэ чинь нээрээ үнэхээр гайхалтай шүү дээ гээд итгээд явж байгаагаас л, явсаар байгаад мэдэрснээ, сэтгэснээ аль нэг талаараа хүчин чадал хүртэгдэх завшаан нь дутуу дулимаг хэмээн болгоож ингэж итгэл болгохын тулд ийм хэлбэр үүсгээд тавьчихая, энд нь ийм зүйлийг бий болгочихъё, үүнийг ингэж зангидвал зүгээр юм байна, тэрийг тэгж тавьбал зүгээр юм байна гэхчлэн хэлбэр, утга, өнгө үзэмж, ёс жаяг нэмсээр байгаад хэдэн зууны номлол хэлбэр үүсгэчхэж байгаа юм.

Одоо та бүхэн хэлбэр, өнгө үзэмжийг нь бодол, сэтгэл, мэдрэмж, би үзэлд хэр нөлөөлдөг баримжаагаар нь шүтдэг болоод олон зууныг илээж байна. Яг үнэндээ шүтлэг нэртэй эрх ашиг горьдож байдаг.

Танхимаас: Ай Даа, бөөгийн болон шарын шашны ялгаа нь юу вэ?

Ай Даа Хутаг: Та нарын яаж шүтдэгийн ялгааг асууж байгаа юм уу. Зөндөө л ялгаа байна шүү дээ, та нар яаж шүтдэг үү? Цаад чанартаа бол аль нь ч ялгаагүй. Ялгаатай, ялгаагүйгээс ангид чанар, аль нэгэн дээр нь туйлшрах зүйл биш л дээ.

Танхимаас: Монгол хүн ярьдаг шүү дээ. Бөөгийн шашин тэнгэртэй холбоотой гэж, бид бөөгийн шашныг юу гэж ойлгох вэ? Шарын шашныг бас?

Ай Даа Хутаг: Ер нь бол хамгийн энгийнээр Монгол байтугай хаана ч бөө байхгүй улаач нар байна, шаманууд байна.

Улаачаасаа дээшээ мөн чанар нь өндийвөл удган зайран болдог. Удган зайрангаасаа дээшээ ухамсрын түвшинд давбал бөө чанарт дүйцнэ. Бөөгөөс хэтийдэж гэмээнэ ор үгүй чанар тэгээд түүнээс чанадыг танин барих завшаан нь бүрддэг. Энэ бол өөрийгөө танин мэдэх л үйл явц болохоос түүнээс биш тусдаа зүйл, тийм учир бишээ.

 

Яах вэ хаана нь хэлбэрийн хувьд яаж харагдаж байгаагаасаа өөр өөр харагдаад байгаа байх. Одоо жишээлбэл шашин гээд явж байгаа лам дээл гэнэ үү, орхимж өмссөн хүмүүсийг хувраг гээд байгаа юм. Өмнө зүгийн улсуудад гэгээрэл гээд нэрлэн цагаан орхимж юм уу тийм зүйл нөмөрсөн, өмссөн хүмүүсийг гэгээнтэн гээд байгаа.

Харин Монголд болохоор сүр үзэмж ихтэй хувцас хэрэглэл энэ тэр юу байдгийн тийм өмсгөлтэйг нь бөө гээд байгаа юм. Яг өнгийгөөд харахад бүгд тэнгэрийн улаач нар л байдаг. Тэнгэр гэдэг ухамсрын улаач нар гэсэн үйлдэл. Хуврагууд нь ч тэнгэрийн үйлийг хийж байдаг, гэгээнтэн гээд нэрлээд явж байгаа тэр хүмүүс нь ч тэнгэрийн үйлийг хийж байдаг, энд байгаа улаач нар нь ч тэнгэрийн үйлийг хийж байдаг. Энэ бол нэг төрлийн ухамсар, тэр ухамсар дотроо их олон ангилал байна.

Үргэлжлэл бий…

Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж:  Нийтийн Айлдвараас…