Ай Даа Хутаг: Та нар гадна талдаа ач холбогдол өгч байхаар дотоод чанартаа тэр цаг хугацаагаа дүүргэж байсан нь дээр

by admin

Танхимаас: Дахиад надтай, энэ заяанд учирчихаад тийм зүйлийн хэрэг юу байгаа юм. Хэрэгтэй юу?

Ай Даа Хутаг: Миний хүлээнд орвол та нар хэдэн төрөлдөө ч салахгүй шүү дээ. Бүр баримжаалах ч үгүй. Яагаад гэвэл намайг ямар нэгэн хэмжээнд танин баривал та нар өөрөө өөрсдийгөө бүрэн гүйцэд танин барина гэсэн утга.

Та нар гадна талдаа ач холбогдол өгч байхаар дотоод чанартаа тэр цаг хугацаагаа дүүргэж байсан нь дээр.

Хүүхэд мэт чанар юу ч байсан шууд хүлээж авна. Бид нар таалагдаж байна, таалагдахгүй байна гээд аль нэг тал дээр гаргана. Тэгээд тэрнээсээ авахуулаад тайван баймаар байна гээд өөрийн гэх Би хэмээх үзэл баримтлалыг бий болгочихоод түүн дотроо зовж байна гээд орилоод эхлэнэ.

Уг нь заяагдмал тайван байгаа шүү дээ, та нар хүүхэд байхдаа тайван л байсан биз дээ. Угаасаа та нар заяагдмал тайван байтугай чанар, эргэн тойрноо хар л даа бүх юм тайван л байгаа биздээ.

Будда Хутагийн  хүн төрөлхтөнд өвлөгдөөд ирсэн эл сэрэг дүрээрээ төгс амар амгаланг иш үзүүлэн чанадын чанадаас итгэн сууна. Түүнийг нь хуврагууд хараад өөрсдөө сэрэхүйн хувьд тэрийг танин барьж чадахгүй байгаад байгаа юм л даа. Хамгийн гадна талдаа амар амгаланг илэрхийлээд сууж байгаа юм шүү дээ.

Энэ нь юу гэсэн ёгт утга вэ гэхээр хамгийн гадна талдаа амар амгаланг илэрхийлсэн, түүнээс чанадыг танин барь, түүнээс чанадруу хэтийд гэсэн утга. Тэгтэл Будда Хутаг нь хүртэл сэрэг дүрээрээ ингээд үлдээсэн байж байхад л амар амгалангаасаа наагуур зовлон жаргал, арван хар нүгэл, арван цагаан буян, сайн муу, там диваажин гээд л тонгочоод байх юм.

Ер нь аль ч шашин яг тийм байна, наана нь илэрхийлсэнд учиг нь биш түүнээс чанадад ерөөл сэрэхүй нь бий. Христийн илэрхийлэл Мухамедийнх ч гэсэн адил. Шашин буюу үзэл баримтлал хэлбэр өнгө үзэмж олон байж болно. Харин чанадын билиг бүхэн юм шүү.
Үргэлжлэл бий…

Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Нийтийн Айлдвараас