Ай Даа Хутаг: Эх чанарт хаанаас ирж мэндлээд Эх дэлхийгээс хаашаа буцдаг нь илүү сонирхолтой биш гэж үү

by admin

Магадгүй би
Танаас илүү
Тааллаа хүлээж, Бурхан буй эсэхэд бодол, сэтгэл нь
Тэмтчих хэн нэгэнд энэ агшинд илүү хэрэгтэй байх
Таны алтан цагийг үрж байгаад намайг уучлаарай

Танаас хэдэн настай вэ гэж асуувал
Та, Би Мөнх нас-тай гэж хариулж байгаарай
/Азай Буурлууддаа Айлдсан Айлдвараас/

 

Чин Зүрх итгэвэл
Чин Сэтгэл хийгээд бусад нь хаа холдох вэ

Хэнхдэг цээж чимээлэхүйд
Хэдэн арван жил байтугай
Хэдэн зууны өмнөх Хутагтуудын дэргэд мэт
Хэтийдсэн Чинадаас хүртэн анирд юу
Хэрэв зүрх тань анирдаж эс чадвал
Хэдэн зуун хэдэн мянганы өмнө савчаад юу хийхэв
Хором хүрэхгүй амьдралдаа
Хэсэгхэн ч гэсэн энэ үеэ мэдэрч
Хэн ч бишд үлдсэн нь өлзийтэй биш үү

Та нар бүгд гэгээнтнүүд болжээ
Тэмтрээгүй мэдлэг, мэтгэлцэхгүй сэдэв гэж үгүй болж
Гэгээнтэн болох үнэндээ амархан
Гишгэсэн мөрийг жоохон анзаарахад хангалттай

Хамгаас ойрхныг Чанадын Чанад гэдэг

Ирсэн бол Буцах нь үнэн гэж цэцэрхэх
Ирсэн бол хаанаас, Буцах бол хаашаа талаар цэцэрхэх
Үнэмлэхүйд таниа үгүй хэн бүхэнд
Үнэндээ адилхан мөн амархан сэдэв

Төрөх Төгсөх хоёрын дунд
Төөрснөө мэдэхгүй амьдралаас
Эх чанарт хаанаас ирж мэндлээд
Эх дэлхийгээс хаашаа буцдаг нь илүү сонирхолтой биш гэж үү

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

https://youtu.be/gA0K_Y1u7U8?si=VXDxc54rO-Tz47k6