Оршин болон эс оршин буй бүхний хэмнэл дээр та бүхний хэмнэлээр хөглөгдөж би хуучилдаг

by admin

Айдаа Хутаг: Цахим сүлжээ ийм олон хүмүүнийг энд хөтлөөд аваад ирнэ гэж би үнэхээр таньсангүй. Уг нь би энд бичлэг хийх юмуу, ямар нэг төхөөрөмжөөр дуу хурааж байгаад таагүй ханддаг. Яагаад гэвэл бичлэг үйлдэж байгаа төхөөрөмжийн энергинд хэн хүртэж байгаа нь мэдэгдэхгүй, түүнд зориулж ярих ёстой юм шиг тийм хэлбэлзэл үүсдэг. Би энд хэн байна түүний хэлбэлзлээр л ярьдаг.

Өөрөө зохиогоод, тархиа ажлуулаад, яриад байдаг юм байхгүй. Энд оршин болон эс оршин буй бүхний хэмнэл дээр та бүхний хэмнэлээр хөглөгдөж би хуучилдаг. Ингэж хэлэхээр ямар нэгэн өөр ухамсартай холбогдож мэдээлэл авч ярьдаг юм байна гээд битгий ойлгочихоорой.

Фэйсбүүк дээр 30 хүнийг нааш нь татаж байгаа бол 300 хүнийг цааш нь түлхэх сул тал нь илүү байгаа. Дандаа тархиндаа мэдлэг хурааж авдаг хүмүүст бэлэн идеа санаа, өөр юу ч байдаг юм, тийм өөрөө таниагүй хиймэл мэдрэмжинд суурилсан мэдлэг өгчихөөр зарим нь түүгээр өөрийгөө түүчээлээд тархи нь хий хоосон мэдлэгт дөрлүүлээд, түүндээ ханачихсан төөрөөд явах, эсвэл өөрийн танин мэдээгүйгээ үгүйсгэх нь хялбар байж магадгүй.

Өөрөө бүрэн танин бариагүй зүйлээ бусдад гайхуулж яриад, БИ гэх хандлагаа идэвхжүүлээд, түүндээ илүү автах хандлагатай байдаг. Одоо энд байхгүй хэн нэгний талаар ярилцахаа орхиё.

Тэдэнтэй учрах завшаан гарахгүй байгаа нь миний буруу. Та нартай урьдын ерөөлтэй учрах ёстой болоод бид энд учирсан юм шүү. Тархиндаа мэдлэг авахыг чухалчилж байгаа эсвэл өөрийгөө үгүйсгэгч бусад нь учрах ёсгүй болоод тэр байх гэж зөөллөе дөө.

Ай Даа аль ч төрөлд нь ивээх болтугай.

2017.01.07 АШУҮИС-д тавьсан Айлдвараас…