Ай Даа Хутаг: Таны Би “Миниймхийлсэн” аминчхан суурьтай. Энэ суурь өөрийгөө мэдэхгүй байх төөрөгдлийн үндэс болдог

by admin

Өмнөх айлдварын үргэлжлэл…

Айдаа Хутаг: Ямар ч зүйлд эхлэл чухал гэдэг биз. Тэгвэл та нар өнгөрсөн хугацаанд эрэл хийгээд явсан бүх зүйл бэлтгэл шат байсан. Ямар нэгэн бясалгалд хамрагдсан, асуудал дунд яаж явсан, энэ бүхэн бэлтгэл шат байсан. Тэгэхээр энд би үнэмлэхүйд эхлэлийг тань тавьж өгч байгаа юм. Та энэ мөчөөс үнэмлэхүйд хөл тань гишгэж байна.

Сэрүүн Зүүд подкаст
Сурталчилгаа

Үнэмлэхүйд ямар нэг хэмжээгээр эхлэл тавих тийм боломж хомс байдаг. Мундаг чаддаг, би мэднэ гэсэн маш олон “би”, “би”, “би” гэсэн хүмүүс бий. Тэр дундаас хаана ч байхгүй та нарын дотор заяагдмал байдаг тэр чанарыг эрж олно гэдэг үнэхээр хэцүү.

Ор үгүй хэн ч биштэй тааралдаад эхлэл тавиулна, үнэмлэхүй түвшинд авшиг хүртэнэ гэдэг бүр хэцүү.

Ай Даа Чанар өмнөх олон төрөлдөө энэ бэрхшээлийг чамгүй амссан. Гэхдээ энэ төрөлд амьдралын үйл явц Энэ Чанарыг өөрөө хөтөлсөн. Хэн нэгэн, хэн ч бишийн аль аль нь Энэ Чанарт хэрэг болоогүй ээ. Учирсан бүхэн завшаан байсан.

Авшиг гэдэг нь эхлүүлэх хүртээх л гэсэн утга.

Энэ бол Монгол үг. Шашин өөрийн онцлогт тохируулж хэрэглэдэг. Хутаг гэдэг бол бас л Монгол үг утга. Мөн шашин хэрэглэдэг. Шашин олон зууны турш хэлбэр загвараа бий болгож хамгийн гоё үг, утгыг хэрэглэдэг. Яагаад Энэ Чанар энэ үгсийг хэрэглэж болохгүй гэж.

Дээр нь Шашин гэдэг үг нь сургаал гэсэн утга санааг тээж явдаг. “Саалиа бэлдэхээр Саваа бэлд” гэдэг сургаалыг шашин гэдэг утгад хамааруулж нэрлэж болно. Мөн хэтэрхий хэлбэржээд ирэхээр сургаалууд шашин гэдэг хамааралд баглагдчихаад байна. Хутаг гэж Энэ Чанарыг дууддаг болсон нь Залуу Хутагт сангийнхан болон намайг хайрлаж хүндэлдэг урьдын насны ерөөлтэй хүмүүстэй холбоотой. Тэд Намайг Залуу Хутагт гэж дууддаг. Мөн нэрээр дуудахаас цээрлэн Айдаа гэж хайр, хүндлэлээ илэрхийлж байна. Мөн Айдаа Хутаг гэдэг.

Та нарын ах дүү дотор авгайлж дууддаг олон хүн байгаа болов уу. Түүнтэй адил зүйл бас биш. Тэр бол нэртэй адил хэрэглэгдээд явдаг. Айдаа бол нэртэй адил хэрэглэгдээд явдаг “ОЙЛГОЛТ” ухагдахууны аль нь ч биш юм.

Та Ай Даа гэж хэлээд зүрхэндээ анирдаад үзээрэй.

Дараа нь Буддха гэж хэлээд үз. 2500 жилийн тэртээд Будда Чанарыг зүрхээрээ хүн бүр төвөггүй хүртдэг байсан. Эндээс нэг торгон мэдрэхүйг танин барьж магадгүй. Зүрх тань. Сэтгэл биш шүү. Зүрх. (Ай Даа Зүрх Рүүгээ заав)

Та нар энэ ертөнц дээр мэндэлсэн цагаасаа багш гэдэг гүүрээр дамжсан. Тэр олон багш та нарыг хүн хэмээх “би” гэдэг эхлэлүүдийг тавьж өгсөн бол энэ удаа хүн гэдгээрээ биш төгс гэгээрэл болон түүнээс цааш үнэмлэхүй түвшиндэх “Чанадын Чанадах Хутаг Чанар”-аа танин барих тэр Чанарын эхлэл тавигдаж байгаа юм. Тийм авшиг өгөгдөж байгаа юм.

Одоо та нарт багшийн хэрэг байхгүй. Бид урдын олон төрөлд багш шавийн барилдлагатай байсан.

Энэ зуун Энэ Чанарын сүүлийн төрөл учир дахин таны багш болж “БАГШ” гэдэг хүлээсэнд та бүхнийг уямааргүй байна. Танд өөрийгөө танин барих энэ насны үйл явцад одоо багшийн хэрэг байхгүй. Учир нь би та нарт хэн нэгэн байж чадахгүй. Энэ Чанар “Би”-г зэрэглээн дотроос хүчээр датаж энд хэрэглэдэг. Харин та нар “Би”-д хэрэглүүлдэг.

Энэ Чанарын Би “БИД” гэсэн суурьтай байдаг. Харин Таны Би”МИНИЙМХИЙЛСЭН” аминчхан суурьтай. Энэ суурь өөрийгөө мэдэхгүй байх төөрөгдлийн үндэс.

2500 жилийн өмнө заларч байсан Будда Хутагийг та нар зүрхээрээ сонсож чадвал бас эдгээр авшгийг хүртэх боломжтой. Гэхдээ зүрхээрээ сонсож чадахгүй байгаа учраас өдийг хүртэл олон зуун жил хуврагууд гэгээрэлд тэмүүлж энэ зууныг хүрлээ. Тэгэхээр энэ хэмнэлийг аялдан дагаад явж байгаа жирийн иргэд яаж гэгээрэлд хүрэх вэ.

Уг нь Будда болон бусад Хутаг Чанараас хүн төрөлхтөнд түүчээлэн авчирсан энэ урсгал хэмнэлийг зүрхээрээ хүлээн авч чадвал Төгс Гэгээрэл, түүнээс Чанадыг сэрж таних боломж нь илүү бий.

Энэ утгыг сонсоод таны дотор ундууцал эсвэл ухаарал төрж байгаа юм шиг санагдвал аль ч шалтгаан гэм нь зөвхөн таны дотор эх үндэстэй.

Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Үргэлжлэл бий 2017.01.07 АШУҮИС-д болсон Нийтийн Айлдвараас…