Танхимаас: Тэгш амгалан байна гэдэг нь юу юм бол?
Ай Даа Хутаг: Тэгш амгалан байна гэдэг нь угаасаа тэгш амгалан байдаг гэдгээ танина л гэсэн утга. Тэрнээс гадна талдаа хэлбэр үүсгээд би нэг л их тэгш амгалан байгаа хүн гээд, тийм царай гаргаад түүндээ байх гэж хүчлээд байхыг хэлдэг юм биш, яах вэ эхэндээ хүчилж магадгүй.
Яагаад гэвэл өөрөө хэн нэгэн дотор, хэн нэгний хойноос , дээрээс нь хэлбэр дотор байгаа учраас , хэлбэрээс давсан чанар Би-гээс давсан чанарыг, бодол сэтгэл, мэдрэмжээс давсан чанарыг танихад заавал эхлээд тийм түүчээ хэрэгтэй.
Өнгөрсөн зуунуудад бол тэгш амгалан бай, тэгэхийн тулд ингэж яв, тэгж яв гээд ийм зам мөр байсан. Урьдын зуунуудад тийм юм байх хэрэгтэй байсан. Яагаад гэвэл тэр болгон тархи нь олон юманд оролцоод тонгочоод байдаггүй, тийм, үгүй гэж эргэлзэх нь бага, юу ч байлаа гэсэн сэтгэлээрээ хүлээж авдаг нь их, урьдын зууны хүмүүсийн хувьд онцлог нь тийм байсан. Тийм зууны хүмүүст юу ч хэлсэн сэтгэлээрээ түрүүлээд хүлээж авдаг болохоор хамгийн цаад талын мөн чанарыг нь илэрхийлж болдоггүй байсан.
Наад талыг нь хэлээд цаад талыг нь таниулах үйл явц руу хөтлүүлдэг байсан.
Одоо энэ зуунд бол та нарт хамгийн цаад талыг нь хэлсэн ч эргэлзэнэ, тэгэхээр надад хамгийн цаад талыг нь хэлээд сууж байгаа нь эмээх юм байхгүй. Урьдын зуунуудад бол хамгийн цаад талыг нь хэлчихээр сэтгэл, сэтгэлээс цаадах чанараараа шууд хүлээгээд авчихдаг учраас, хувь хүний, бие хүний, гэгээрэл түүнийг танин барих амтлах тэр боломж завшаан нь байхгүй болчихдог.
Өөрөөр хэлбэл хэн нэгэн Хутагтын танин барьснаар тэр хүн өөрийнхөө би гэдэг хүн заяанд ирсэн байж байгаа тэр завшаан тэр боломж , тэр заяагаа үгүй хийгээд тэр Хутагтын танин барьснаар шууд хүртчихдэг. Тийм бэрхшээл байсан учраас, урьд зууны Хутагтууд хамгийн цаад талын үнэмлэхүйг хэзээ ч үг утгаар илэрхийлж болохгүй ч гэсэн дөхүүлээд ч болтугай илэрхийлж үлдээдэг байсан.
Хамгийн наад талыг нь илэрхийлээд түүгээр нь дамжуулаад цаад талыг нь өөрөө өөртөө таниулах тэр завшааныг нь тэр хүн заяа өөрт нь үлдээдэг.
Хэн нэгэнд өөрт нь үлдээдэг. Одоо тийм сургаал тийм юмаар явж байгаа шүү дээ, хүн төрөлхтөн тэр чигээрээ өнгөрсөн зуун, өнгөрсөн үеийн юмтай зууралдаад явж байгаа. Яах Вэ энэ бол энгийн зүйл шүү дээ.
Та нар өчигдөр, маргааш хоёроороо амьдардаг болохоор гэгээрэл гэнэ үү, өөрийгөө таних үйл явц ч гэсэн бас л тийм хийсвэр л юм.
Яг одоо энэ агшиндаа биш өнөөдөртөө биш, өчигдрийн наран доор өнөөдөр байж чадах уу? Чадахгүй байж яагаад өчигдрийн тэр гэгээрэл гэнэ үү, төгс гэгээрсэн гэнэ үү, юу гэнэ тэр чанарыг өнөөдөр өөртөө ойлголт гэдэг юмаар ойлгосон баримжаагаар мандуулах гээд үйлээ үзээд байгаа юм.
Ойлголтоор мандуулдаг юм биш шүү дээ. Ойлголт бол тухайн агшин, сэрэл мэдрэмж яаж хүлээж авсан агшны л юм болохоос биш өнгөрсөн юм уу, ирээдүйг бодитоор илэрхийлдэг эсвэл энэ агшныг бодитоор илэрхийлсэн юм биш.
Ойлголт гэдэг бол ойсон гэсэн утга болохоос биш тэнд юм үлдсэн гэсэн утга байхгүй.
Хүн болгон өөрөө өөрийнхөөрөө ойлгоно шүү дээ , тэнд үнэмлэхүй үнэн хаана байна гэж. Хүн болгон өөрийнхөө саваар, өөрийн хэн нэгэн гэдэг тэр саваар тосож авснаараа ойлгоно шүү дээ. Ойлголт гэдэг бол өөрөө хуурмаг үзэгдэл. Харамсалтай нь хүмүүс түүнд дөрлүүлээд нэлээдгүй хугацааг барж байгаа. Нэлээдгүй хугацаа гэдэг нь зөөлрүүлж хэлж байгаа юм шүү бараг энэ насаа барж байгаа. Үргэлжлэл бий…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвараас…
