Багш гэх хэлбэрт баригдах шаардлагагүй
Бүгд багшилж байхад агуулгад баригдах хэрэг байна уу
Би таньд багшилж ямар нэгэн барьц үлдээгээд байгаа бол
Бушуухан холдон зугтаа, урд төрлөө давтах учир үгүй
Таныг хүчил гэж хэлээгүй ээ
Таныг хичээ гэж л хэлсэн
Гэгээрэх гэж гэрэлт харанхуйд битгий живээрэй
Үг болон үгийн утгаар өөртөө хана битгий босго
Үгийн утгаас давж
Үг, утга үгүйг танихыг хичээ #АйдааХутагт
Шүтлэг, сүсэг бишрэл гэдэг
ШҮТЭН ХАМААРЛЫГ өөртөө өмчилж миний-м-хийлсэн ойлголт #АйдааХутагт
Үгээр биш
Үгийн утгаар ойлголцдог юм шүү бид
Орчлонгийн тоосонд(зүүдэнд)
Мөн чанар хучигдана
Ор үгүйн салхинд
Мөн чанар тодорно
Чин Зүрхний ХҮНДЛЭЛ-д
Би-ч-лэх үзэл, Миний-м-хийлэх хандлага тогтох үгүй
Таны ундуйцлыг хөдөлгөж чадсан бол
ТАНД ТУСТАЙ, надад биш
Нэгэнт ухаж гаргасан баялагаа эргэж булаад юу хийхэв
Түүнийг өөртөө ашиг завшаан болгож
Ухаарлын бүтээл урла
Сайхан дуу сонсох гоё
Сайхан аялгуу чагнах бүр гоё
Аялгуу үгүй анирыг сонортох дэндүү гоё
Амгалант чанарыг чимээлэх хязгааргүй гоё
Анир үгүйг аниртах зүйрлэшгүй гоё
Арилсан утга үгүйд
Ая зөнгөөрөө Чанадад дүүлэх
Ай Даа мөн ч гайхалтайдаа
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…