Хайр гээч юутай ч зүйрлэшгүй, аниргүйн тансаг аялгууг бүрэн төгс илэрхийлэх гэж хүн төрөлхтөн мянганаас мянганд зөвхөн хичээж л ирсэн. Харамсалтай нь түүнийг хэн ч хэзээ ч гүйцэд илэрхийлж чадахгүй.
Өгүүлэх гэж гадагшаа хандсан үг, урлаг соёл бүгд үнэхээр мөхөс. Гадагш илэрхийлэх гэж оролдох болгонд мөс болон царцана. Амьдрал биднийг агшин тутамд хайрладаг.
Агаараар 24 цаг хооллож, нар нь илч дулаанаа хором бүр түгээж, энэ мэтчилэн хэзээ ч хариу нэхэлгүй ХЯЗГААР ҮГҮЙ ХАЙРАН дундаа бөмбөрүүлдэг.
Харин бид түүний хариуд оршихуйн хумхын тоосонд ч хэмжээ нь дүйхгүй хэдхэн хүнийг л хайрлах гэж хичээдэг. Хайр зүгээр л маш энгийн мөртлөө хязгааргүй эрх чөлөө, итгэл талархал билээ.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвараас