Айдаа Хутаг: Та бүхний дотор хутагт чанар заяагдмал бий. Хамгийн ойроос Чанадын Чанадыг олж таньж чадвал хол ойроос ангид чанарыг Чанадын Чанад гэдгийг танин барих болно.
Энэ чанарыг их холоос эсвэл хэтэрхий ойрхоноос хайгаад хэрэггүй. Та нар сая тус тусын нэрийг хэлж өөрсдийгөө танилцууллаа. Би бол тийм хүн гээд гадагш илэрхийлж байна. Яг үүнтэй адил махан биедээ та нар оршин байдаггүй.
Махан биеэсээ гарчихсан өөрийн гэсэн БИ гэх хийсвэр төсөөллийг бий болгож, гадна талдаа явж байдаг гэсэн утга. Тэгээд маш олон БИ, маш олон ХЭН НЭГЭН – ий хамааралд тэмтэчдэг. Тэр нь зэрэглээн доторх зэрэглээ л байдаг.
Энэ нь МУУ эсвэл САЙН гэсэн утгын аль нь ч биш ээ. Зүгээр байж байгаа нь л тэр. Энэ мэтчилэнг баримжаалахаас эхлээд бодит чанарт танин мэдэх хэрэгцээ хүн бүрд тулгардаг.
Өөрийгөө танин мэдэх болон гэгээрэх үйл явц бол хийсвэр төсөөллөөс мэдрэмж рүү, мэдрэмжээс бодит руу, бодитоос бодитойд хөглөгдөх зам мөр.
Товчхон илэрхийлбэл ийм байна. “Залуу Хутагт Сан” болон “Амьд Судар” ГҮТББ-ын олон хөтөлбөрүүд байдаг. Хийсвэр төсөөлөл, туйлбаргүй мэдрэмжид дулдуйдаж олон төрлөө барах хэрэггүйг мөн бага ч гэсэн өөрийгөө хүртэхэд дэм болох үүднээс эдгээр хөтөлбөрүүдийг та бүхэнд санал болгож байна.
Энэ хөтөлбөрүүд дундаас нэгийг нь онцлоход “Таныг танд танилцуулъя” гэх хөтөлбөр нь махан бие тань хэн юм бэ, юу юм бэ гэдгийг өөрт тань танилцуулах юм.
Эхлээд махан биеэ мэдэж байж, дараа нь хоёр дахь биеэ таньж байж бясалгал үйлдэх учиртай.
Та нарын дотор урьд нь бясалгалын олон төрлөөр явсан хүмүүс байгаа байх. Ямар ч бясалгалд очсон та нарт нүдээ аниад бясалга гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар бясалгалын арга барил заагаад суулгавал шууд гурав дахь биеэс эхэлдэг. Ингэж хэлэхээр нэг дэх, хоёр дахь биеэ таниагүй гэх шалтгаан таныг дахиад төөрөгдөлд оруулж болох юм. Үүнийг мэдсээр байж хүмүүсийг тэгж төөрүүлмээргүй байна. Өмнөх зуунуудад байж болох ч энэ бидний зуунд зохимжгүй.
Ядаж махан биеэ таних хэрэгтэй.
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: 2017.01.07 АШУҮИС-д болсон Нийтийн Айлдвараас…
