Ай Даа Хутаг: Чанадын Чанар гэгээрэл нэртэй үзэл баримтлалын гуйлгачинд хэзээ ч олдохгүй

by admin

Алив Чанадын Хайр Хүндлэлд өнгөц сүлэлдэх агшинд

Анир үгүй олон зуун жил нойрсож байсан дотоод Ухамсар багахан өндийх үест

Сэрүүн Зүүд подкаст
Сурталчилгаа

Аль ч насны Би үзлийн сэтгэл, мэдрэмж, бодол цөм

Анзаарам үгүй түүнд хөглөгдөн урам зориг, шинэ эрч, ухаарал, мэдрэмжээр сүлэгдэнэ

Аль Дивангарын гэгээнтэн байсан мэт мэдрэгдэн хүртэгдэж

Алдаст хорвоогийн мэдэмхийрэл цэцэрхлийн хүлээнд

Ай Даа тунч тус үгүй хэдэн галав сэхэл авах үгүйн үрийг таринам

Аливааг ухаарч мэдэрсэн Ухамсарт амьдрал нь

Амьдын заяанд байгаа бүхний дээдийн хүслэн мөн ч

Атгаг санаа шургалсан гэгээнтэн мэт Би гэгчид

Ашдын заяа, төгс гэгээн буян юугаа бүү сүйтгүүлээрэй

Ард, урдын төрөлд итгэх үгүй нь хамаагүй

Алсдаа хир үгүй, үзэл үгүй, тунгалаг Чанар энэ мөчөөс эхэлнэм

Ардаа нүдтэй болохоос эхлээд мэлмийн эрдэмд төгс нэвтэртлээ

Аар саар хэлбэртэй, хэлбэр үгүйд бүү жив

Амьдрал өөрөө учраар дүүрэн байнам

Алагчил үгүй дүүрэн чанарт

Аливааг бүү онцолж бүү мэдэмхийр

Аманд багтах мэт мэдрэгдэх дүүрэн чанар

Алдаа эндэгдлийн далай буюу

Айлдварт ухаажих зуун зууны хүн заяа тань

Ай Даа Чанадын завшаанд нэгэн анхилагатайг танинам

Амирлах тэр агшинд

Амин ч Би үзэл тань ичих, зовох, эмээхийн ухаанаа олж ядан цурхирах вий

Эрдмийн дэргэд Шинжлэн ухах, түүний дэргэд Боловсрол, түүний дэргэд Мэдлэг, түүний дэргэд Мэдэмхийрэл, түүний дэргэд Хүртэгдэхүүн, түүний дэргэд Мэдрэмж, Бодол, Төсөөлөл, Таамаглал, Эргэцүүлэл гэх мэтэс нь бие биесээ дарангуйлж мөхөстүүлэх буюу

Үүнийг ухах өвөг дээдэс минь эрдэм нь дэлгэрээгүй бол аливаад хуруу байтугай, хошуу нэмдэггүй ухамсар заяатай байсандаа

Хэн нэгэн болох гэж зүтгэх нь нийгмийн харилцаанд дэмтэй

Гэхдээ хөл толгойгоо алдчихгүй байвал аштайсан

Хаана юуг хэрхэн зохируулж буйгаа маш сайн тунгааж

Өөрийн Газар мэт чанараа, Тэнгэр мэт чанараа, түүнээс Чанадын Чанаруудаа хооронд нь хольж будлиулахгүй байхад хичээх сэн

Өөрт биш гэхэд үр сад хойч үедээ дутуу гачуу сэтгэл, бодол, мэдрэмжийн хог бүү үлдээгээрэй

Ийм зүйлсээр хэзээ ч дутаж байгаагүй хорвоо юм шүү

Тэр дундаа мэдрэмж төсөөллийн дутуу гачуу номлогч, Гэгээнтнүүдээр хэзээ ч хомсдож үзээгүй хорвоо билээ

Чанадын Чанар гэгээрэл нэртэй үзэл баримтлалын гуйлгачинд хэзээ ч олдохгүй

Өөрөө болон өрөөл ч мэдэхгүй гэгээрэл гэх хийсвэр төсөөллийн гуйлгачин байснаас

Алив харагдах мэдрэгдэх зүйлсийн гуйлгачин байсан нь өлзийтэй

Заяагдмал төгс гэгээн Чанарыг гуйх, хайх хэрэг үгүй

Төгс дэлгэр тэгээд түүнээс Чанадад Арил

Эл агшинд тархинд бус зүрх мэт чанарт

Би, би үгүйгээс ангид Айлднам.

Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: АЙ ДАА ХУТАГИЙН СУДАР, Ангид учир огтлогч судар