Танхимаас: Шри шри бясалгалд би сууж байсан. Тэр дандаа амьсгалд тулгуурлаж, амьсгал авлаа 1 2 3 4, түгжлээ 1 2 3 4, гаргалаа 1 2 3 4 гээд зөв л амьсгал авах юм бол бие эрүүл болдог, бүүр хавдар ч эдгэдэг гэдэг. Энэ бясалгалын нэг хэлбэр тийм үү. Амьсгалаа мэдэр биеэ мэдэр л гээд байдаг. Зөндөө явсан мөртлөө нэг л болохгүй байсан.
Айдаа Хутаг: Тийм, энэ бол иог бясалгалын нэг төрөл. Махан биеэ яаж сайхан таашаалтай байлгах, яаж өвчин зовлонгүй байлгах вэ гэсэн, энэ нь махан биеийн хүрээнд бол болж байгаа юм. Гол нь юу явж байна гэхээр амьсгалын цаана сэтгэл шууд холбоотой байдаг гэдгийг та нарт тайлж өгөх гээд байна л даа.
Амьсгал уужраад тайвширбал сэтгэл тайвширна.Сэтгэл тайвширбал цаана байгаа өвчлөл үүсгээд байгаа шалтгаан, тэр зовлон тайвширна шүү дээ.
Энэ бол тийм сүртэй шид эсвэл гайхамшигтай үйлдэл биш. Энгийн л зүйл байгаа юм. Тэд яахав цаад энгийнийг мэдэхгүй гайхамшгийн цаана гайхамшиг байгааг гадарлахгүй байгаа учраас наана нь нэг ийм төөрөгдөл үүсгэчихсэн, тэр нь гайхамшигтай санагдаад л түүнийгээ л хүмүүст хүргэчихье гээд байгаа юм л даа. Одоо энд та нар ямар ч агуу юм ярьсан хамгийн энгийн юм болно. Эсвэл хамгийн утгагүй юм болно.
Утгагүйгийн нөгөө талд утгатай явж байдаг.
Тэгэхээр утгатай, утгагүйгээс ангид үйл явцын талаар хуучлах гэж оролдъё. Харин та тархиа биш зүрхээ ойрхон байлгах гэж хичээгээрэй. Би та нарт урьд нь мэдлэг юмуу ямар нэгэн юм суулгасан бол бүгдийг нь ахиад баллуурдна. Түрүүчийн уулзалтаар нэг нь ингээд байвал утгагүй юм биш үү гэсэн тийм ээ. Энэ чинь утгагүй амьдрал болчихож байгаа юм биш үү гэсэн. Утга үгүйгийн нөгөө талд утгатай нь явж л байгаа биздээ.
Танхимаас: Зөндөө юм ойлгосны дараа Та, Та бол энийг мэдсэн, мэдээгүй, ангид гээд л пад хийтэл хэлээд /танхим дүүрэн инээд/ би ч ойлгоод байна даа гээд бодоод байсан. Ер нь бүх юм энгийн шүү дээ л гэдгийг ойлгох ёстой юм аа даа.
Айдаа Хутаг: Тийм. Бүх юм үнэхээр энгийн. Та нарт хэлбэр болон ямар нэг өгүүлэмжинд хүртэн бариулах гээд, түүндээ тулах цэг хайгаад байгаа нь гол бэрхшээл болж байгаа юм. Та нар 40 жил, 50 жилийн өмнө энэ ертөнц дээр байгаагүй, тийм үү. Одоо бий болчихсон явж байгаа биз. Эргээд байхгүй болох тэр энгийн үйл явцруугаа явж байна шүү дээ. Энэ хооронд л та нар бид хаана байж байгаад хүрээд ирэв. Эргээд юу болох гэж байна.
Бидний үндсэн мөн чанар хаанаас бий болчихоод эргээд байхгүй болдог. Ийм жамаар яваад байгаа юм бэ гэдгээ л таних гээд байгаа юм шүү дээ. Үүнтэй адил бусад бүх юм яг адил. Өвчин байна уу, зовлон байна уу бүгд адил.
Энэ бол ертөнцийн хэмнэлээрээ бурхан гэж нэрлэгдэж байгаагаас авхуулаад хамгийн доод талын нэг эстэй бага матери хүртлээ үйлийн үрийн систем дотор байгаа л бол зовлон, өвчин өөр юу байдаг юм бүх асуудлууд тус тусдаа өөр өөрийн хэмжээст үүрд байсаар л ирсэн тийм л энгийн үйл явц…
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвараас