Ай Даа Хутаг: Гэгээрэх гэж гэрэлт харанхуйд битгий живээрэй 

by admin

Багш гэх хэлбэрт баригдах шаардлагагүй
Бүгд багшилж байхад агуулгад баригдах хэрэг байна уу
Би таньд багшилж ямар нэгэн барьц үлдээгээд байгаа бол
Бушуухан холдон зугтаа, урд төрлөө давтах учир үгүй

Гэгээрэх гэж гэрэлт харанхуйд битгий живээрэй 

Үг болон үгийн утгаар өөртөө хана битгий босго
Үгийн утгаас давж
Үг, утга үгүйг танихыг хичээ

Шүтлэг, сүсэг бишрэл гэдэг
Шүтэн хамаарлыг өөртөө өмчилж миний-м-хийлсэн ойлголт

Үгээр биш
Үгийн утгаар ойлголцдог юм шүү бид 

Орчлонгийн тоосонд(зүүдэнд)
Мөн чанар хучигдана
Ор үгүйн салхинд
Мөн чанар тодорно

Чин Зүрхний хүндлэл-д
Би-ч-лэх үзэл, миний-м-хийлэх хандлага тогтох үгүй

Таны ундуйцлыг хөдөлгөж чадсан бол
Танд тустай, надад биш
Нэгэнт ухаж гаргасан баялагаа эргэж булаад юу хийхэв
Түүнийг өөртөө ашиг завшаан болгож
Ухаарлын бүтээл урла

Сайхан дуу сонсох гоё
Сайхан аялгуу чагнах бүр гоё
Аялгуу үгүй анирыг сонортох дэндүү гоё
Амгалант чанарыг чимээлэх хязгааргүй гоё
Анир үгүйг аниртах зүйрлэшгүй гоё
Арилсан утга үгүйд
Ая зөнгөөрөө Чанадад дүүлэх
Ай Даа мөн ч гайхалтайдаа

Бүх зүйл өөрөө урсан иртэл тэвч, хүлээ, хичээ
Бүр итгэлээ одуулж чадвал тэвчих, хүлээх, хичээх хэрэг үгүй болно 

Чанадаас хичээвэл чин зүрх тань үлдэнэ
Чин зүрхнээс хичээвэл зүрх тань үлдэнэ
Зүрхнээс хичээвэл чин сэтгэл тань үлдэнэ
Чин сэтгэлээс хичээвэл сэтгэл тань үлдэнэ
Сэтгэлээс хичээвэл чин эрмэлзэл тань үлдэнэ
Хичээсэн бүхний тал нь үгүйсгэгддэг хорвоод
Хэдий хүртэл хагас тавиланг эдлэх гээ вэ

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Нийтийн Айлдвараас