Айдаа Хутаг: Мэдлэг танин мэдэхүй хоёр тэс өөр. Энэ хоёроос гадна мэдрэхүй байна. Танин мэдсэний дараа асуулт, асуудал байхгүй. Эргэлзээ байхгүй болдог. Мэдлэгт бол байнга байна шүү дээ. Өнөөдөр тийм гэсэн бол маргааш үгүй гэнэ. Мэдлэг ийм л хуурмаг. Та нарын тархи мэдлэгээр дүүрсэн байгаа. Гэхдээ хүмүүсийн дунд би гэдгээрээ явж байгаа учраас мэдлэгийг хэрэглэ. Харин өнөөдөр та нарын дунд сүнс, сүнс гээд асуугаад байдаггүй хүмүүс ирсэн байна. Зарим хүмүүс орж ирээд сүнс, сүнс гэсээр байгаад Айлдвараа дүүргэдэг.
Танхимаас: Яг асуух гэж байлаа.
Айдаа Хутаг: Тиймээ. Асуух санаатай олон хүн байсан учраас би түрүүлж илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл та нарыг өдөж байна./инээлдэв/
Сүнс бол үнэхээр тархи болон оюун ухаанаар таньж мэдэх тийм чанар биш. Оюун ухаанаас давж байж цаана нь гарсан хойноо сүнсийг танин барьдаг.
Тархин дотроо хэзээ ч танин барих боломж байхгүй. Энэ ямар ойлголт явсан гэхээр, та нар махан биеэ ч мэдэхгүй байна. Миний зүрх яаж цохилоод яаж цусаа түгээгээд хийн судлууд нь яаж орж гардаг гээд тэр хэмнэлийг мэдэхгүй байна. Тэгэхээр махан биеэ мэдэхгүй байгаа үед та нарын махан бие далд чанар болчхоод байхад сүнс гэгдэх чанадыг яаж хүртэн барих вэ. Та нарын таниагүй бүхэн тань далд ухамсар болчхоод байгаа юм.
Махан биеэ танин барихаар хоёр дахь бие тань далд ухамсар буюу сүнс болчхоод байгаа юм уу гэмээр байна. Гэтэл ийм бага түвшинд сүнсийг ойлгоод явж байна.
Сүнс гэдэг бол амьдрал.Оршихуй. Олон янзаар нэрлэчихсэн байгаа тэр хязгааргүй, та нарын тархинд хэзээ ч баригдахгүй байгаа тийм ойлголт.
Гэхдээ та нарт ойлгох, танин барих боломж нь байгаа. Та бүхэнд өөрийгөө танин мэдэх лаборатори нь бэлэн байгаа шүү дээ. Бүхэл бүтэн хүн гэдэг өөрийгөө байтугай, Чанадын Чанадад бүхнийг танин барих боломжтой. Энэ лаборатори нь байж байхад гаднаас өөрийгөө хайгаад байхаар тэр нь төөрөгдөл болчхоод байгаа юм.
Танхимаас: Бид ер нь яагаад ингээд яваад байгаа юм бэ, юу ч мэдэхгүй тэгээд л гэгээрэх гээд л яваад.
Айдаа Хутаг: Та нар зовлон дотроо тэмтчээд байхаар өөр гарц байна уу гэж хайж байгаа юм. Зовлон дотроо яваагүй байсан бол тийм шаардлага байхгүй. Бас та нар юмыг яаж хүртэн барьж яаж ойлгож байгаагаас тань шалтгаалж байгаа юм. Эр, эм гэдэг хоёр хүйс энэ ертөнцийг бүтээдэг.
Гэтэл ертөнцийн эзэн гээд хэн нэгнийг бурханчилж тахиад, нэр болон бусад олон зүйлсээр дөрөөлөөд, угаасаа хийсвэр маш олон зүйлээр биедээ оршин байхгүй, биеэсээ гарчихсан байгаа дээрээ нэмээд өөрийнхөө дотор байх тэр чанарыг танихаасаа илүү гадагшаа гараад явчхаж байгаа юм. Христ нь байна уу, Будда нь байна уу, Аллах нь байна уу адилхан.
Тэр хүмүүсийн хувьд дотоод мөн чанараа үнэмлэхүй түвшинд сэрсэн таньсан л зарим нэг нь бүрэн арилсан хүмүүс. Та нараас ялгагдах юм нь тэр. Өөр ялгараад байх юм ерөөсөө байхгүй. Махан бие бүтэц байгаа энэ өгөгдөл тань яг л адилхан. Тэд биеэ лагшин, гараа мутар, нүдээ мэлмий, би гэх үзэл нь бүхэл гэх мэтчилэн танин барьсан, сэрсэн бүр Арилсан Хутаг гэдгээрээ л ялгаатай юм.
Энэ олон төөрөгдөл дунд олон юмыг амьдрал гэж, өөрийнхөө амиа авч явах жижигхэн хэмнэл дотроо бүдчээд яваад байгаа учраас та нарт энэ шаардлагатай болоод байна. Гэгээрэл гэдэг бол та нарыг ямар нэгэн зүйлээс салгаад нааш нь цааш нь болгоод байдаг зүйл биш.
Эцсийн үр дүн юу гэхээр энэ бүхнээс би ангид байсан гэдгээ л танина. Зовлон ч бай, жаргал ч бай төгс гэгээрэл ч бай төгс харанхуй ч бай бүх юмнаас ангид.
Тэгэхээр оюун ухаанд тань ийм юм хэлүүлчихээр утгагүй юм шиг санагдаж байгаа. Оюун ухаанд тань л утгагүй байгаа юм. Түүнээс биш та нарын сүнс юм уу, тэрнээс цаадах чанар тань үнэхээр дээдийн дээд.
Өвчин, зовлон тэр зэрэглээнд савчигдахгүй тийм хүн байна уу. Эсвэл жаргал, зовлон хоёрт савчихгүй байгаа хүн хэр олон байна. Энэ дотор шүү гаднаас битгий хайгаарай.
Танхимаас: Бид ухамсар юм бол яагаад хүн болж төрөх ёстой юм. Тоглоом шиг санагдаад байх юм.
Айдаа Хутаг: Та нар ертөнцийг танин мэдээгүй тархин дотроо үнэхээр тоглоом шиг. Надад хүссэнээрээ бүх зүйлээр тоглох боломж нь байдаг. Гадна талд байгаа шалтгаан ямар ч зүйл байлаа миний дотор өөрөө эхлээд үүсдэг. Тэр шалтгаан дотор үүсээд, гадна талд хоосон дээр очиж тусаад, эргээд ойж ирээд надад хүртэн баригддаг. Бүх хүн яг адилхан ийм байдаг. Гэтэл та нар өөрсдийнхөө дотор үүссэн шалтгааныг гадна талд үүсээд байна гэж хүлээн аваад түүнийгээ амьдрал, тэмцэл, жаргал, зовлон гэж нэрлэж явдаг.
Танхимаас: Бид дотроо төсөөлсөн юмаа мартсан гэсэн үг үү. Бидний дотор үүссэн юм гадна гарч ирлээ гэдэг чинь юу гэсэн үг вэ.
Айдаа Хутаг: Заа, сая хэлснийг тархиндаа хүлээгээд авчихаар дахиад л гадна талдаа ач холбогдол өгөөд эхлэх нь энэ дээ. Би хэзээ нэг цагт танин барих үр суулгаж байна. Энийг та нар тархиар танин барьж чадахгүй. Ер нь завшааныг алдах ёсгүй байдаг.
Та нараас ямар нэгэн хэмнэлээр энэ талын ойлголт юм уу, үр суух тийм шалтгаан үүсвэл би аль болох та нарт энэ үед ойлгох, эс ойлгохыг харгалзахгүйгээр илэрхийлнэ.
Гадна талд юу ч ойлгогдохгүй байсан ч надад хамаагүй. Та нарын тархинд л хамаатай юм шиг болоод байгаа юм. Та нарын дотор юу эргэлдээд, ямар бодлын энерги яваад байгааг би энд хүртэн бариад сууж байна. Надад алган дээр тавьсан юм шиг ил байна. Таны тавьсан асуулт ч гэсэн ямар хэлбэрээр юу ойлгох гээд байгааг би мэдэж байна. Гэхдээ би таны тархинд зориулаад, таны хэлбэлзэлд тааруулаад түүгээр нь дахиад төөрсөн дотор нь төөрөгдөлд унагамааргүй байна.
Зэрэглээ дотор нь зэрэглээ нэммээргүй байна. Битгий яар. Битгий яар.
Айдаа Хутаг: Өнгөрсөн олон төрөлдөө та яараагүй. АГШНЫ ДАРАА ТААЛАЛ ТӨГСӨХ БАЙСАН Ч БИТГИЙ ЯАР. Таны үндсэн мөн чанар МӨНХ.
Хэдэн төрөл дамжаад ирсэн ч тэр тийм хүртээлтэй зүйл биш. Дахиад хэдэн төрөл явах байсан ч тэр тийм гол гонсойхоор хяслан биш. Үүгээр гурав дахь авшиг орж ирж байна. Та нар Будда Хутаг, Дилов хутагтын яг өөрсдийн үндсэн мөн чанараа таньсаныг…одооны хойд дүр гээд байгаа биш шүү. Тэд хэн нэгний нэрийг зүүчхээд л өөрөө өөрсдийгөө дахиад тийм юманд төөрүүлж байгаа хүмүүс. Харин өнгөрсөн зууны Чанадын Билигүүд биш.
Яг хэдэн мянган жилийн өмнө байсан тэр Хутагтууд. Тэр Хутагтуудтай ямар нэгэн учрал завшаанаар таарвал дээд тал нь долоон төрөл дотроо үнэмлэхүй түвшинд бүхнийг танина. Бүрэн сэрнэ, бүрэн дэлгэрнэ, төгс гэгээрнэ гэсэн үг. Энэ бол 1000 жил хүрэхгүй хугацаа. Таалал төгсөөд хүн болоод байвал долоон төрөл хурдан л даа.
Үргэлжлэл бий…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: 2017.01.07 АШУҮИС-д болсон Нийтийн Айлдвараас…
