Танхимаас: /Бие рүүгээ заав./
Ай Даа Хутаг: Харин бие рүүгээ заагаад байгаа биз. Энэ чинь би үзэл мөн гэж үү. Хэрэв бие нь би гэдэг үзэл байвал харахын эцэсгүй юм байгаа, хачин юм харагдана шүү дээ. Та ингэж ийм байдалтайгаар илэрхийлэгдэж харагдах бол уу. Та нарын би үзэл бие нь байсан бол. Би үзэл хаана ч суурьгүй, хаана ч тэмдэггүй, хаана ч тулах цэггүй юмыг хэлж байгаа.
Би үзэл баримтлал өөрөө зэрэглээн дүрт учир. Алив суурь барьц олох гэж амьдралыг тань бардаг юм.
Ай Даа Хутаг: Та нар тэрийг энэ насаараа бүтээх гэж энэ насаа барж байгаа, бас тэрний хамааралд…Уг нь тэрийг хэрэглэх ёстой байтал хэрэглүүлээд явж байгаа. Одоо бүр сүүлдээ больчхоод Гэгээнтэн гэсэн би үзлээр насаан барж байгаа биздээ.
Би үзэл, бие хоёрын бие нь илүү бодитой.
Энэ бодитой чанар нь л агаар мэт хамгийн бодитой чанарууд орших завшаан нь байдаг. Би үзэлд байхгүй. Би үзэл өөрөө туйлбаргүй, өнөөдөр тийм гэсэн бол маргааш үгүй гэнэ. Нэг мэдээ сонсчхоод, нэг юм уншчихаад, өөр яадаг юм сэтгэл, мэдрэмжийн хувьд арай өөр юм хүртэхэд үгүйсгэнэ эсвэл тэрийгээ батлах гэж оролдоно. Ийм туйлбаргүй зүйлд өөрсдийнхөө махан бие хамгийн бодитой, суурьтай хамгийн завшаантай байдаг мөн чанараа ямар болгочихсон байгаагаа хар л даа. Хамгийн хийсвэр ийм зэрэглээ шиг юмаа тэрийгээ зовлон гээд нэрлэчихсэн.
Хувь хүний Би үзлийн зовлон бол зовлон биш ээ.
Ай Даа Хутаг: Хувь хүний зовлон гэж байдаггүй. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйлийг бусад хүмүүсээс арай өөрөөр хүртээд, арай өөр баримжаатай байвал тэр завшаан болгож чадвал үнэхээр чанадын бэлэг, чанадад хөтлөх завшаан байна. Завшаан болгож чадахгүй, зовлон дээрээ зовлон болгоод, тэрэндээ үүлгэртээд, түүртээд явбал өөрөө өөртөө бий болгосон зовлонгийн далай дотроо л энэ насаа барна.
Шүтэлцэн оршиж байгаа мөн чанар, амьдралын зовлонд нэг ч удаа хөл тавьж алхаж үзэхгүйгээр, амьдарч үзэхгүйгээр өөрөө өөр дотроо, өөрөө өөрийнхөө зовлон нэртэй ийм мэдрэмж мэдэмхийрэл дотроо явж байгаад энэ насыг барахаар хүн заяанд ирсний хэрэг юу байгаан? Хүн заяанд яах гэж ирдэг юм? Ууж идэж, өмсөж зүүхийн төлөө ирдэг юм уу? Яах гэж ирдгээ ч мэдэхгүй байгаагаа сайн анзаар.
Танхимаас: Зовлон, жаргал аль алийг нь туулах гэж
Ай Даа Хутаг: Харин тийн, зовлон, жаргал гэдэг нь өөрөө бас л хоёрхон сонголт л байгаа биздээ. Та хэд хоёрхон сонголтон дээр дэнслэгдээд явж байгаа шүү дээ. Харамсалтай нь хоёр сонголтынхоо аль нь илүү таалагдсан нэгийг нь сонгодог. Өөрөөр хэлбэл хүн заяанд ирчхээд ганцхан сонголтоор энэ насыг бардаг.
Амьдрах гэж ирсэн мөртлөө амиа тээж явж байгаад энэ насаа барж байгаа.
Тэр нь гэгээрэл байна уу, юу байна уу, тийм их хамаатай биш. Харамсалтай нь амьдралын зовлон, жаргалыг амтлах битгий хэл өөрийн Би гэх зовлонгоо ч баримжаалсан юмгүй талийгаад байна даа.
Ай Даа Хутаг: Унтах үйл явц нь… Би та хэдтэй ямар нэг зүйлийг хуучлахад би энд тэндээс уншсан дуулсан сонссон юмаа энд мэдэмхийрээд, чалчаад сууж байгаа юм ганц ч байхгүй. Нойргүйдэхээс авхуулаад бүгдийг нь энэ заяанд богинохон богинохон хугацаанд үзээд, хүртээд, амтлаад наадах цаадхыг нь баримжаалчихсан учраас үхлээс авхуулаад, эм чанарын төрөх зовлон өвдөлт гэх мэт, бүгдийг нь та нартай хуучлахад зөрүү байхгүй, үзсэн таньсан учраас бүгдийг нь туулсан учраас мэдлэгээр биш, мэдрэмжээр биш, хүртэгдэхүүнээр биш, таамаглалаар биш, төсөөллөөр мөн биш, үзэл баримтлалаар биш…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвараас…
