Ай Даа Хутаг: Юу ч мэдрэхгүй байх үнэхээр гайхалтай шүү дээ.  Юунд ч байхгүй байх нь бүр ч гайхалтай.

by admin

Танхимаас: Ай Даа аа. Оршихуй гэдэг юу вэ. Бид үүнийг яаж ойлгох вэ.
Айдаа Хутаг: Оршихуй, эс оршихуй гээд философиор тайлбарлавал их олон тайлбар теорем томъёо гарах байх л даа. Та нарын оюун ухаанд тэрийг юу гэж илэрхийлэх нь сонирхолтой байж магадгүй л юм.

Эх орон гэж юу вэ гэхээр их олон юм ярьдаг биз дээ. Хэн нэгний хэлэх нь таалагдахгүй. Өөрөө хэлэх гэхээр голыг нь олж хэлж чаддаггүй. Тийм төөрсөн байдалтай байдаг. Тэгвэл энд эх оронтой харьцуулбал хэр том юмны талаар яригдаж байгаа нь анзаарагдаж байгаа байх.

Би-гийн хувьд та өөрийгөө тодорхойлоод орхи гэвэл мэдэх үү. Би бол тийм нэртэй, тийм мэргэжилтэй хүн болоо. Гэтэл өөрөө тэр чигээрээ оршихуйн хувьд шүтэн хамаарлаараа тайлбарлах юм бол маш их юм байгаа юм л даа. Бие мах бодид 100 гаруй трилион эс байна. Эдний нэг эс нь л өөрөө тэр чигээрээ оршихуйн бүх хэмнэл, бүх зүйлийг агуулж байдаг.

Тэр дотор 5 мах бодь нь, хэдэн трилион атом, молекул байдаг. Та өөрөө юунаас бүтсэнээ мэдчихэд л оршихуй гэдгийг ойлгоно. Би тайлбарлах шаардлагагүй гэсэн үг. Тайлбарлавал утгагүй болно. Хэмжээ хязгааргүй тийм юмыг оюун ухаанд багцалж тайлбарлавал утгагүй болно.

Тэрэнд орвол та нар хэзээ нэгэн цагт танин барих, өөрсдөө танин барьдаггүй юмаа гэхэд ямар нэгэн байдлаар ойлгож мэдрэх тэр юмыг л түүчээлэх, суулгаж өгье л гээд байгаа юм. Үүний тулд л өөрсдөө дасгал хөдөлгөөн хийгээд мэдрээд махан бие жоохон ч гэсэн таниадах. Махан биеэ таньж байж л цаашаа явна.

Бясалгал бол гуравдугаар биеэ таньж байж хийдэг зүйл.

Шууд бясалгал хийх нь уншиж бичиж сураагүй байхад шууд дараагийн ангид оруулж байгаатай ижил зүйл. Сэтгэл зүй болон бодлын түвшинд мэдрэмж түшиж хийгддэг бусад бясалгалын хувьд буруу юм биш.

Юу ч мэдрэхгүй байх үнэхээр гайхалтай шүү дээ.  Юунд ч байхгүй байх нь бүр ч гайхалтай. Бүх юм байхгүй болно гэхээр оюун ухаан хүлээж авахад хэцүү.  Гэхдээ бүх юмнаас ангид байдаг юм байна гэдгээ тэр үед л танина. Тэгээд бид нар өөрсдийнхөөрөө би болон бусад бүхнийг сонгож хэрэглэдэг юм байна гэдгээ мэднэ.

Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Нийтийн Айлдвараас