Ай Даа Хутаг: Үг мөхөс, үйлдэл хүлээстэй, мэдрэмж дэндүү хийсвэр гэдгийг таниагүй цагт амьдарч эхлээгүй байна гэж ойлгоорой

by admin

Жаргалд ташуурахаараа хүн зовлон руу гүйдэг
Зовлонд сөгдөхөөрөө жаргалыг тэмтчинэ
Уг нь энэ хоёроос ангид байж болдог юм
Түүнийг арилсан сэтгэл амар амгалан гэж мөхөс үгээр илэрхийлж болох байх

Оосор бүчгүй орчлонд сайн муугийн ялгаа үгүйг таниасан тэр цагт хорвоогийн хүлээснээс гэтлэх болно
Огт ор үгүйд дүүрэн чанар сүлэлдэж буян нүгэл гэж нэг зоосны хоёр тал болохыг таниасан мөчид Би-гийн хүлээс задарна
Онгирч хэлвэл оршихуй эс оршихуй цөм үнэний агаар чанадын чанадад замхран одно

Усны мандал дээр ямар нэгэн учирлаар үүсч бий болсон бөмбөлөг өөрийгөө “Би” бол жинхэнэ “Ус” гэж зарлан тунхаглаж энэ тэрүүгээр хөөрч яваад хага үсэрч ор мөр үгүй алга болов. Хэнд ч түүнийг ус мөн, эсвэл биш гэж мэтгэлцэх шаардлага гарсангүй. Өөрийн дотоод мөн чанараа таниа үгүй Хүмүүн үүнтэй адил билээ

Өнгөрсөн хойно өөрийн бурууг ойлгосон ч алдаагаа Бүрэн засах боломжийг цаг хугацаа үүрд авч одно
Гэхдээ tнэ насандаа алдаагаа ойлгосон хэн бүхэнд баяр хүргэе
Учир нь алдаагаа ойлголгүй энэ хорвоогоос яваагүйд тань…

Хэнч бишийн дэргэд
Хэн нэгэн болох гэж хичээх хэрэг үгүй
Хязгааргүй олон төрөлдөө Та
Хэн нэгэн байхын төлөөх зовлонг
Хангалттай эдэлсэн
Ядаж миний дэргэд тархиа биш зүрхээ байлгахыг хичээ

Үг мөхөс
Үйлдэл хүлээстэй
Мэдрэмж дэндүү хийсвэр гэдгийг таниагүй цагт амьдарч эхлээгүй байна гэж ойлгоорой

Өөр хэн ч биш, зөвхөн миний
Онцгой хувь зохиол байгаа болоод би энд байна
Хэрэвзээ тийм биш сэн бол
Оршихуй намайг юунд бүтээх билээ
Эхлээд үүнийг таниа
Түүнээс Чанад өөрөө урсан ирнэ

Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…

Эх сурвалж: Нийтийн Айлдвар