Ай Даа Хутаг: Хол ойроос ангид чанарыг Чанадын Чанад гэдэг

by admin
Айдаа Хутаг: Та бүхний дотор хутагт чанар заяагдмал бий.  Хамгийн ойроос чанадын чанадыг олж таньж чадвал хол ойроос ангид чанарыг Чанадын Чанад гэдгийг танин барих болно.Энэ чанарыг их холоос эсвэл хэтэрхий ойрхоноос хайгаад хэрэггүй.

Өөрөө түмэн зовлонгийн ёроолд байж
Өрөөлд Ерөөл талбиж чадна гэж үү
Өөрөө Эрэлчин байж
Өрөөлийг хаа хүртэл хөтлөх гээ вэ
Өөрөө асуулт, асуудлын далайд байж
Өрөөлд хэрхэн гэтлэхийг чиглүүлж чадна гэж үү
Өөрөө Баян гэгдэх Хоосны ирмэгт байж
Өрөөлд хэрхэн Халгиж Цалгихыг айлдана гэж үү
Төрлөөс төрөл дамжсан хүсэл тань
Таны зүрхэнд сэрэх ухаарлаар ангадаг юм
Түүнээс эд баялаг, эрх мэдлээр биш
Та энэ насандаа дахиад төөрөлдөх гэж үү
Урд төрлийн Ерөөлөөр энэ насандаа учирсан ч
Угтаж, түргэн тосож авалгүй завшаан бүхнийг өнгөрүүлэх дөхсөн
Учир нь олдохгүй Эрэлд өдийг хүртэл зүдрээсэнд
Уучлаарай намайг
Ертөнцийг харах цонх НҮД юм шүү

Ойрхон, Холоос ангид чанарыг
Чанадын чанад гэдэг

Сайн ч бай муу ч бай бүгд Учрал, Учирсан бүхэн завшаан

Зовлонг гэтэлж, засаж барах үгүй
Зовлон үгүйг таньж бардаг юм шүү

Өмнө хойноо гарсан ч
Үзэгдэх орчлон хоосон
Үймэрч, хямарч, сэвтлээч
Өмөлзөх сэтгэл өрвөлзөх бодол цөм зэрэглээ

Чин Зүрхний Хайр Хүндлэлээр Хутаг чанар сүлэгдэж
Чинхүүг хүртэн барих шалтгаан бүхний учиг, зөвхөн танд ундарна

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…