Ай Даа Хутаг: Тэр шөнө Эл Чанар зөвхөн нэг тийшээ харж . 7-8 цаг амарсан. Уг нь амарч байхад хөрвөөдөг хөдөлдөг биз дээ. Дотоод ухамсар бүрэн сэрүүн тунгалаг үед алив зүйл амар амгалан ямар нэгэн байдлаар тааламжгүй байдал үүсэхгүй, мөн хөрвөөхгүйгээр амардаг, эл чанар амарч байгаа үйл явцыг ажиглаж байгаа. Эл чанар нимгэхэн шаргал цагаан өнгөтэй гэрлэн зураас л байдаг. Та нарын харж хүртэж байгаачлан бүдүүн баргийн юм байгаа биз, тэр нь дахиад өөр үйл явцад танин барихад хөтөлдөг түүнийг сонирхвол дахиад хуучилж болох байх. 7, 8 цаг хаашаа ч хөдлөхгүй хэвтэж байгаа дотоод чанар луу дотогш өнгийхөд бүрэн гүйцэд сэрүүн тунгалаг байдаг. Та хэдэд үгээр яаж илэрхийлдэг юм билээ дээ. Гадагшаа харахад гадна талын үйл явц, алив зүйлс хүртэгэднэ. Тухайлбал: нэг талд машин дуугарч байгаа, өрөөнд гудамжны гэрэл тусаад гэх мэт аяс… Эл Чанарыг харсан маш таатай тавтай амарч байна. 7-8 цагийн дараа ногоон энерги тархинаас эхлээд ховхроод (Ай Даа инээмсэглэв) арай бүдүүлэг хэлчихлээ.
Бодол сэтгэл, би хэн бэ гэдэгтэй холбоотой бүх баримжаанууд сэрээд, нөгөө ногоон гэрэл Эл Чанараас ховхроод яваад өгчихлөө тавтай амраагаад. Шөнө дүрст лагшин хэрхэн амардаг үйл явцыг ингээд тольдчихлоо. Дүүрэн чанарт нь таниад босож ирж суугаад, хоёр баримжааг цаад мөн чанараар нь үзсэнд зүрх минь булгилан сэтгэл минь догдлов.
Нэг нь: Будда Хутагтын Анандад айлдсан Айлдварыг Хутагт Чанарууд Чанадын Билэгүүд ийнхүү амардаг хэмээх нь нойр ирдэг цаг нь болохоор явдаг гэдэг Айлдвар эл Судрын учгийг, нөгөө нэг нь: Монголчуудын ногоороод гэдэг үг утга, утгаас давсан энэ завшааныг… Та бүхэн их унтаад байгаа хүнийг ногоороод гэдэг шүү дээ. Одоо сүүлийн үед архи уудаг хүмүүсийг ногоороод гэж нэрлээд байдаг болсон юм шиг байна. Бидний өвөг дээдэс амрах үйл явцыг ногоороод гээд маш энгийнээр, ганц үг, утгад оршоон үлдээсэн байна. Хэзээ нэгэн цагт хэн нэгнээс Давсан Чанар танин баривал гэдэг тэр завшаанаар түүнээс өмхийрөх, самхайрах гэсэн утга ерөөсөө биш.
Энэ бол хорвоо дээр амардаг унтдаг бүхний унтаж байгаа үйл явц бүгд ингэж л амардаг. Өөрөөр хэлбэл агаар байж та нарт амьсгалуулж, агшин тутамд амь оршоодог шиг амрах, унтах ч бас тийм үйл явц байдаг.
Та нар өөрсдөө үйлддэг юм байхгүй шүтэлцэн оршиж байгаа мөн чанар, шүтэлцэн оршиж байгаа буян заяа, завшаан хайр хүндлэлээр хариу нэхэл үгүй бүхнийг зохируулдаг. Гэхдээ тийм байлаа гээд сүр бадруулж, мухар сүсгээр алив зүйлийн хайр хүндлэлийг туйлшруулах зүйл үгүй ээ билээ.
Бүгдийг зохируулж байхад бид нар би тэгдэг, би ингэдэг гээд онгироод явцгааж байдаг. Үүнээс хойш амрах үйлдэл нь ийм байж хэдэн жил болсон ч одоо амрах, амрах үгүйгээс ангид чанарт хэрхэн үг утгаар илэрхийлэх билээ.
Махан бие амарч л байна, дотоод чанар амрах шаардлага байдаггүй.
Оюун ухаан, махан биед амрах шаардлага байдаг. Яагаад гэвэл шүтэлцэн оршиж байгаа мөн чанарт матери материтайгаа харилцаанд ороод, элэгддэг хорогддог, тэр үрэлт бүх харилцаанаас ядардаг ядрах гэдэг үйл явц болдог. Тэгэхээр амарч байх ёстой амралт зайлшгүй хэрэгцээ байдаг. Одоо бол унтах, унтахгүйгээс ангид чанар. Намайг хэн нэгэн Та тавтай амрав уу? Тавтай унтав уу? гэж асуувал тэр нь зохирохгүй. Унтах, унтах үгүйгээс ангид Чанарыг ер нь юу гэж асуух билээ дээ. Тэгэхээр амрах гэдэг бол ийм үйл явц байдаг. Одоо бол таны махан бие ногоороод гэдэг тэр Чанарыг хүлээж авах завшаангүй болчхоод байгаа, бужигнаад…(Унтаж чадахгүй байгаа хүнд хандав.)
Хамаргүй байсан бол агаар та нарт зохирох уу? Хүлээж авах сав байж л эл завшаанууд байна биздээ. Энэ заяа нь хүлээж авах сав нь өөрөө тийм тогтворгүй хайш яйш байхад тийм амгалан чанар яаж ирж орших уу?
Таны тархи, би үзэл түүнтэй хамааралтай бодол сэтгэлийн бужигнааг дийлэхгүй байгаа, тэгж их бужигнаад байгаа үйлдлийг… Та хэд ч гэсэн амарч байгаа нэртэй бүрэн гүйцэд амарч байгаа хүн ганц ч байхгүй, дандаа нойрны дутагдалтай явдаг. Та нар хүүхэд шиг амарч үзсэн үү? Том хүн болсноосоо хойш хүүхэд шиг амраад, суниагаад хэн ч байх шаардлагагүй сэрж үзсэн үү. Та нар хүүхэд байхдаа л жинхэнэ утгаар нь амардаг байсан.
Одоо бол та нар амарч чадахгүй олон зовлон, олон өвчин, олон юмны шаналал дотор хүлээн дунд тарчлаад байж байгаа тийм бие амарсан юм шиг мөртлөө амраагүй л байна. Та нар өдөр эвшээгээд л явж байгаа биздээ энд тэнд жаахан завшаан олдвол дохиод… Энэ амьдралыг сэрүүн явахдаа хүртэл сэрүүн нэртэй унтаа, шөнө унтаа, 24 цаг унтаа байдалтай өнгөрөөчихлөөр аль завшаанд нь гийж гийгүүлэх вэ?
Ирсэн цагаасаа хойш сэрүүн гэдэг зүүдэн дотроо, шөнө унтаж байгаа гэдэг зүүдэн дотроо, эсвэл шөнө унтаж байгаа гэдэг унтлаган дотроо, өдөр нь сэрүүн гэдэг унтлаган дотроо явахаар…
Одоо бол өдөр нь бодол, сэтгэл, мэдрэмж, би үзлийн нойрон дотор дугжирч байна. Та хэд тэрнээс ерөөсөө ангид байж чаддаггүй, ангид сэрүүн тунгалгаар тэрийг хүртэж зохируулж чаддаггүй. 24 цаг унтаа байдалтай түүн дотроо юугаа ч мэдэхээ байтлаа хамааралд нь тэгээд энэ баримжаа хамаарлаасаа хэдэн цаг чөлөөлөгдөхөө тас үсрэхээ унтах гэж нэрлэчхээд яваад байна. / хүмүүс инээлдэв./ Тэгж ер нь яах нь вэ.
Хэзээ нэгэн цагт тэртээ, тэргүй махан биеэ орхиод таалал төгсөхөөс хойш заавал тэгж тийм үхлийг хүсэх ямар хэрэгтэй, шөнө 7-8 цаг үхэх, хандлагын хувьд баримжааны хувьд өөр юм руу явах хэрэгтэй. Ямар нэгэн зовлон, шаналал, барьцаа өөр юу ч байсан түүнийг ухамсарлах түүнээс Чанадыг танин барих завшаан болгох хэрэгтэй, үзэл баримтлалдаа биш.
Та нарын үзэл баримтлал хэзээ ч унтдаггүй, хүлээж авах сав нь байхгүй болчихлоор, үзэл баримтлал шөнө амарч байгаа юм шиг үйлдэл үзүүлдэг. Сав нь байж байвал шөнөжингөө ажиллана шүү дээ, үзэл баримтлал амрахгүй байгаа биз дээ. Үзэл баримтлал угаасаа амардаггүй. Та нар одоо унтах гээд байгаа нь үзэл баримтлалаараа амрах гээд байгаа учраас хэзээ ч амардаггүй.
Амрах хэрэгцээ шаардлага гардаг зэрэглээн дүртэй зүйлийг тийм бодитой биш тийм зэрэглээг амраана ч гэдэг юм уу, өөрөөр яана ч гэдгийн ингээд яваад байхаар…
Уг нь бол махан бие яаж амрахаа мэднэ, үзэл баримтлал мэдэхгүй, хэзээ ч амарч байгаагүй юм чинь амарна гэдэг юм тэнд байхгүй.
Махан бие яаж амрахаа мэднэ. Тэгвэл тэрэнд нь завшааныг нь олгоодох л доо. 2-3 жил алдчихсан байна, одоо эргүүлээд өгөөдөх. Энэ зүйл яаж эхэлсэн нь хамаатай биш, үйл явц нь дундаа яаж үргэлжлэх нь хамаатай биш, хэзээ төгсөх нь… Хаана ч байсан унтаад л байдаг хүмүүс байна, хаана ч байсан унтахгүй хүмүүс байна.
Тиймээс аль нь жам ёсоороо хэрхэн сүлэлддэг баримжаанд нь завшааныг нь эрх чөлөөг нь олго. Яаж гэж үү амархан, битгий юм бүхэнд би гэх үзэл баримтлалаар оролц. Түүний оролцоо хэрэггүй байдаг үйл явц нь үндсэн бодит мөн чанарууд юм. Түүнийгээ юу гэдгийг ухамсарла.
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвараас…
