Ай Даа Хутаг: Ухамсарлах юм байхгүй байна гэдгээ таньсан агшинд та одоо цаг болон бусад бүх юмыг өөрийн дураар хэрэглэдэг болно

by admin

Танхимаас: Би бясалгалын хүчээр ч юмуу сэтгэл, бодол бүх зүйлээ чимээгүй, байхгүй болгочихлоо гэвэл энэ үед ухамсар хөгжиж чадах уу. Эсвэл хажуугаас нь ажиглахгүй л бол ухамсарт ямар ч хөгжил байхгүй байх уу.
Айдаа Хутаг: Чимээгүй болгох юм биш л дээ. Угаасаа л чимээгүй байдаг юм. Энийг оюун ухаанаар тайлбарлахад үнэхээр төвөгтэй. Учир нь оюун ухаанаас давсан зүйлийг илэрхийлэх гээд байгаатай холбоотой.

Угаас аниргүй байгаа чанарт чимээтэй байгаагаар орчихсон хутгалдаад явж байгаа үйл явц нь сонирхолтой. Харамсалтай нь түүнийгээ та нар бодитой гээд итгэчихсэн явж байгаа үйл явц юм. Энэ нь үйл явцаас илүү үйлдэл болчихсон. Бүх юм ангид байдаг юм байна.

Бүх юм зогссон байна гэдэг ойлголт хүртэл ухамсарлах үйл явц туслаад явж байдаг.

Тэрийг яг таньсан агшнаас ухамсар өөрөө хэрэггүй болдог. Тэнд ухамсарлах юм байхгүй болдог учраас. Ухамсарлах юм байхгүй байна гэдгээ таньсан агшинд инээд л хүрэх байх. Тэнд юу үлдэх вэ гэхээр бүх юм байна. Тэр үед та одоо цаг болон бусад бүх юмыг өөрийн дураар хэрэглэдэг болно.

Танин мэдэхүйн түвшиндөө би юу хэрэглэх вэ, жишээ нь энд одоо цагаа мэдэхгүй өнөө маргаашдаа бүдчээд явж байгаа хүний хажууд одоо цагаараа байна гээд байвал тэнэг биз дээ. Махан биедээ байгаа байж. Энэ нь ойлголтын хувьд зөрөө үүсгэнэ. Тэгээд шар хадны эмнэлэг рүү явах юм болно биз дээ.

Тэгсэн дор одоо цагийг ойлгохгүй байгаа хүмүүсийн дунд, өнгөрсөн, ирээдүйг нь хэрэглээд явж байх нь асуудал үүүсгэхгүй ухамсрын зөрөө гарахгүй. Өөрөөр бол одоо цагт мөнхөд үргэлжилж байгаа гэдгээ таньчихсан. Тэгээд завшаан олдвол бусдад ийм шүү дээ гэдгийг илэрхийлэх гээд оролдох нь Будда Хутаг. Та нарын асуулт нилээд гүн болжээ. / Бүгд инээлдэв/

Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…