Танхимаас: Ай Даа, амар байна уу?
Ай Даа Хутаг: Мэндээ. Амар байна уу?
Танхимаас: Эцэг эхээ ачил, ахмад настнаа хүндэл гээд байдаг, энэ ямар учиртай вэ?
Ай Даа Хутаг: Ямар нэгэн зүйлийн учрыг та нарт тайлбарлая гэвэл энэ ертөнцийн учир үнэхээр барагдахгүй. Энэ зуунд учрыг таньсан тоймгүй олон хүн байгаа. Аль ч зуунд тийм л байдаг. Юм болгон учиртай гээд мундаг царайлаад учир тайлбарлаад л, жанцан тайлбарлах нь олон бий.
Харамсалтай нь учир дотроо өөрсдөө төөрсөн байдаг.
Аливаа ямар нэгэн зүйлийн учрыг өөрийнхөө хэмжээнд баримжаалах нь үнэхээр таатай. Гэхдээ мэдсэн учир жанцныгаа бусдад цэцэрхэх , мэдэмхийрэх, мэдрэмжээрээ түрий барих нь дэндүү мөхөс. Учраасаа давах хэрэгтэй.
Тараг бүрэхэд таргийн хөрөнгө хэрэгтэй байдаг шиг түүнийг учраа давах завшаан болгох хэрэгтэй.
Харамсалтай нь өөрийгөө мэргэн түргэн, мэддэг чаддаг, тэрний хойд дүр, хувилгаан, тийм гэгээнтэн хэмээн хэн нэгэн болох гэж үйлээ үзээд байгаа юм. Учир дотор өөрсдөө төөрцгөөчихсөн тэгээд төгс гэгээрчихлээ гээд өөрсдийгөө зарлаад байдаг. Та нарын асууж байгаа юм бол төрөх, үхэх гэдэг энэ хүрээнд л асууж байгаа юм. Та нар юу ч асуусан тэгж л асуудаг.
Надтай учирсан завшаан уг нь энэ биш ээ. Бас мөн бишийн аль нэгийг нь сонго гэвэл, бүх зүйл учиртай байхад ганц нэгхэн зүйлийн учрыг хүртлээ гээд сүр бадруулах хэрэг байна уу.
Гэхдээ асууж байгаад нь таны цагийг бараад Энэ Чанар хариулъя. Аав ээжээ хүндлэх гэдэг нь өөрсдөө та нар хүндлэх гэдгээ юу гэж ойлгосон гэдэг ойлголтоороо төөрсөн яваад байгаад юм. Хүндэлнэ, хайрлана гээд түүн дотроо төөрөөд байна. Модны навч намар уналаа, унасан навч эх модоо “би” хайрламаар байна, “би” хүндэлмээр байна гээд хэлдэг билүү? Ямар хэрэгтэй гэж.
Аав, ээж гэдэг бол та нарын үндэс, та нарын үр, үндсэн мөн чанар шүү дээ. Тэрийг хайрлана, хүндэлнэ гээд хэлбэр үүсгэх ямар хэрэгтэй юм. Агаар та нарыг агшин тутамд яаж байна. Би хайрлаж байна шүү гээд тан руу ороод байна уу? Би хүндэлж байна шүү гээд хамраас тань хариу нэхэж байгаа юм шиг үйлдэл үзүүлээд байна уу? Энэ зүгээр заяагдмал байгаа биз дээ? Зүгээр л энгийн байгаа биз дээ. Түүнтэй л адилхан үйл явц шүү дээ. Энд ойлгох юм үнэндээ байхгүй.
Та хайрлаж, хүндэлж чадахгүй байгаа бол хайрлана, хүндэлнэ гэдгээ хэлбэр үүсгэх хэрэг бишээ гэдгийг өнгийж харах хэрэгтэй. Харин одоо Та өөрөө тархи, бодол, сэтгэл, мэдрэмж гэдэг хийсвэрлэлээр тэнд БИ-г бий болгочхоод түүгээрээ хайрлаж байна, хүндэлж байна гээд өөрөө өөрийгөө хуураад яваад байгаа юм. Энэ ийм биш байдаг юм байна гэдгээ нэг өнгийгөөд харах гээд хичээгээдэхвэл болно доо.
Хамгийн энгийн утгаараа агаараас авхуулаад энэ шүтэн хамаарал, энэ шүтэлцэн оршдог Энэ Чанар агшин тутамд та нарыг хайр байтугайгаар… Бүх зүйл мөн чанарын хувьд ийм л байдаг юм.
Тэгэхээр та нарын хэлбэр хэрэггүй гэсэн утга юм уу даа. Хэрэгтэй, хэрэггүйн аль нэгийг сонго гэвэл, өнөөдөр хайрлаж байна гээд үнсээд, маргааш уур нь хүрхээрээ… тийм хайраар яах гэсэн юм, тийм хүндлэлээр яах юм гэх нь үү дээ. Таалагдахаараа хайрлана, таалагдахгүй болохоороо яадаг билээ? Өвөг дээдсийн үлдээсэн хайр гэнэ үү, хүндлэл гэдэг юм бол та нарын бодол сэтгэлдээ сэрэл мэдрэмжийн хувьд тухайн үед яаж хүлээж аваад, ааш араншингийн хувьд яаж илэрхийлж байгааг хэлсэн утга огтоос биш.
Өөрөөр хэлбэл утгаас давсан хэлбэр үгүй.
Үүн дээр афоризм ч гэдэг юм уу, гэгээнтэн гээд байгаа хүмүүсийн хэлэх юм олон л байгаа байх л даа. Тэгж хайрла, ингэж хайрла гээд их олон юм хэлэх байх л даа. Тэгэхдээ та бүхний цагийг тийм байдлаар үрэх хэрэг байна уу? Тийм хэлбэр, өнгө үзэмж, тийм солонго биш л дээ.
Хайрлана, хүндэлнэ гэдэг бол угаасаа заяагдмал та нараас өөрөө ундарч байдаг, өөрөө урсаж байдаг, өөрөө бялхаж байдаг тийм Чанар байгаа юм.
Өөртөө байхгүй бол хамгийн бодитой юмандаа оршиж чадахгүй болохоор тэгээд байгаа юм. Нэг ч удаа махан биедээ байж үзэхгүй болохоор тэгээд байгаа юм. Хийсвэр дотор хайр нь ямар ч юм байсан зэрэглээ л биз дээ. Тэнд ямаа харагдана уу, тэмээ харагдана уу ямар хамаатай гэж. Хайр гэж харагдана уу, хорсол гэж харагдана уу ямар хамаатай гэж… Нигүүлсэл гээд шашин дээр байдаг даа.
Хайр, хүндлэл угаасаа заяагдмал хязгааргүйгээр нигүүлсэж байдаг бүр дотроосоо өөрөө ундарч байдаг.
Тэрнээс гадна талдаа хэлбэр бий болгочхоод хүн харахаар инээсэн царай гаргаад нигүүлсэж байна гэсэн өгүүлэмж үзүүлсэн нүд гаргаад явна гэсэн утга биш юм. Өөрөө заяагдмал ундарч байдаг Чанар юм. Харамсалтай нь түүндээ хүлэгдчихвэл дахиад л та нар махан биедээ бодол, сэтгэл гээд хүлэгдээд явж байгаатай бас адилхан болчихдог.
Хоосон чанар гээд хүлэгдчихвэл бас л адилхан, адилхан байтугай бүр долоон дор.
Энэ Чанар та нарт ямар нэгэн зүйл дээр очоод тулах цэг, ямар нэгэн зүйл дээр очоод эцэс нь байна гэж хэзээ ч илэрхийлэхгүй. Эхлэл, төгсгөл хоёроос ангид Чанарт эхлэл, төгсгөл хоёр адилхан.
Та нар болохоор оюун ухаанаараа ямарваа нэг зүйлийг эрээд хайгаад байгаа учраас заавал нэг тийм тулах цэг, барих барьц хэрэгтэй байдаг. Энэ Чанараас хариулт авахдаа ч гэсэн тийм тулах цэг, барих барьц хүсээд байдаг. Ер нь дандаа тийм дотор яваад иржээ.
Үргэлжлэл бий…
Зүрхэндээ анирдах ерөөлтэйг үг утгаар уншуулж байгаадаа хүлцэл өчье. Учир юу гэвээс Ай Даа Хутагийн Айлдвар, Сургаал, Сударыг бичгийн хэлэнд дуун хөрвүүлэг үйлдээгүй болно.
Өөрийгөө таньж мэдэхийг хүсэгч хэн бүхэнд зориулав.
Зүрхэндээ анирдахыг хичээгээрэй…
Эх сурвалж: Нийтийн Айлдвараас…
